15 дахь өдөр: Есүс дуугаар дамжуулан шүтэн биширдэг байсан шиг та ч бас тэгж чадна

15 дахь өдөр: Есүс дуугаар дамжуулан шүтэн биширдэг байсан шиг та ч бас тэгж чадна

Танилцуулах хэсэг

Есүс сүүлчийн зоогийн үеэр, амьдралынхаа хамгийн хэцүү бөгөөд хүнд бэрх цаг мөчид Өөрийн шавь нартай хамт дуулал дуулсан бөгөөд дуугаар дамжуулан шүтэн биширснээр олж авах хүч чадлыг бидэнд харуулсан.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Найзаа Христийн мэндэлсний баярын үйл ажиллагаанд оролцож, дуулал дуулж, Бурханыг шүтэн бишрэхэд урь.
  • Христийн мэндэлсний баярын дууллын дуртай тоглолтынхаа талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалц.
  • Бүтэн өдрийн турш Христийн мэндэлсний баярын дууллыг сонс.

Оролцож болох өөр арга замууд

  • Видео харилцан яриагаар Христийн мэндэлсний баярын дуулал дуул.
  • Христийн мэндэлсний баярын дууллаас сур. Энд сонгодог дуунууд байгаа. (https://www.lds.org/music/library/hymns/i-heard-the-bells-on-christmas-day?lang=eng)
  • Мормон табернеклын найрал дуучид “Аллилуйя” дууг дэлхийн хамгийн том виртуал найрал дуутай хамт дуулсныг үз. (https://www.youtube.com/watch?v=akb0kD7EHIk)
  • Христийн мэндэлсний баярын дууны жагсаалт гаргаад, түүнийгээ хуваалц.
  • Христийн мэндэлсний баярын үдшийн үйл ажиллагаандаа хөгжмийн хөтөлбөр оруул.Бэлэвсэн эмэгтэй, эрэгтэй, ганцаардсан хөршийндөө эсвэл Сүмийн цуглаанд очиж, Христийн мэндэлсний баярын дуунуудыг дуулж өг.

Судар

МАТАЙ 26:26-30

26. Тэднийг зооглон байх үед Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд,
-Май, ид. Энэ бол Миний бие гэлээ.
27. Тэгээд Тэр аяга авч, талархлаа өргөөд, тэдэнд өгөнгөө
-Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа.
28. Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус.
29. Харин Би та нарт хэлье. Үүнээс хойш Би энэ усан үзмийн дарсыг та нартай хамт Эцэгийнхээ хаанчлалд дахин шинээр уух өдрийг хүртэл ер уухгүй гэв.
30. Тэд магтуу дуулсныхаа дараа, Чидун уул өөд явцгаав.







Товч хэсэг

БИ ДУУГААР ДАМЖУУЛАН ШҮТЭН БИШИРНЭ

БИ ДУУГААР ДАМЖУУЛАН ШҮТЭН БИШИРНЭ