24 дэх өдөр: Есүс хайртай хүмүүстээ анхаарал халамж тавьдаг байсан шиг та ч бас чадна

24 дэх өдөр: Есүс хайртай хүмүүстээ анхаарал халамж тавьдаг байсан шиг та ч бас чадна

Танилцуулах хэсэг

Есүс Христийн тохинууллын үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм цаг мөчүүд гэр бүл, ойр дотно найз нөхөдтэй нь холбоотой байдаг. Бид энэ Христийн мэндэлсний баяраар амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй хүмүүстээ үйлчилсэн Түүний үлгэр жишээг даган, Есүс Христийн төрсөн тэмдэглэлт мөчид хүндэтгэл үзүүлэх боломжтой.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Гэр бүл, найз нөхөдтэйгөө Христийн мэндэлсний баярын үдшийн хөтөлбөр төлөвлөн гарга.
  • Гэр бүлийнхээ гишүүнд нууцаар бэлэг үлдээ.
  • Цаг гарган гар утсан дээрээ бүх найзынхаа төрсөн өдрийг оруул.

Оролцож болох өөр арга замууд

  • Оройн хоолны үеэр хүн нэг бүр дээр очиж, яагаад тэднийг хайрладаг гэдгээ хэл.
  • Сүүлийн үед санаанд чинь орж ирж байгаа хуучны анддаа мессеж явуул.
  • Гараар бичсэн зурвас онцгой учраас нэгийг илгээ.
  • Хэн нэгний сайн нэрийг хамгаал. Хов жив бүү тараа.
  • Сайн сонсогч байхыг хичээ. Нүднийхээ харцыг тогтоож байгаад асуулт тавь. Зүгээр л ярих боломж гарч ирэхийг хүлээх хэрэггүй.
  • Найз тань хүнд байдалд байна уу? Хоол унд хийж, гэр орных нь ажилд тусалъя гэж санал болго эсвэл зүгээр л цаг гарган хэлэх үгийг нь сонс..

Судар

ИОХАН 11:5-6

5. Марта, түүний охин дүү болон ах Лазарыг нь Есүс хайрладаг байлаа.
6. Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа хоёр хонов.


Товч хэсэг

БИ ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ АНХААРАЛ ХАЛАМЖ ТАВИНА

БИ ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ АНХААРАЛ ХАЛАМЖ ТАВИНА