25 дахь өдөр: Есүсийн шавь нар Түүнийг дагасантай адил та ч бас дагаж чадна

25 дахь өдөр: Есүсийн шавь нар Түүнийг дагасантай адил та ч бас дагаж чадна

Танилцуулах хэсэг

Аврагч төрөхөд тэнгэрт шинэ гэрэл гарсан. Тэрхүү гэрэл зөвхөн Христийн мэндэлсний баяраар биш, харин өдөр бүр дэлхийн гэрэл болдог. Түүнийг дага. Тэгвэл та хэзээ ч дахин харанхуйд алхахгүй.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Энэ сарын 25 өдрийн санааг шинэ оны туршид хэрэгжүүлэх шийдвэр гарга.
  • Танд урам зориг өгдөг Есүс Христийн нэг зургийг олоод, өөртөө сануулж байх үүднээс гэрийнхээ нүдэнд ил харагдах газарт тавь.
  • Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагах талаар илүү ихийг суралц (https://discover.mormon.org/en-us/topics/jesus-christ/).

Оролцож болох өөр арга замууд

  • Баярын өдрүүдээр амрах гэж байна уу? Хайртай хүмүүстээ харамгүй үйлчлэхэд нэг өдрийг зориул.
  • Танд бэлэг биш, харин сайшаал магтаал хэрэгтэй байна уу? Ийм боломж олдох халамжийн хөтөлбөр ол.
  • Хавар, зун цаг зав ихтэй үеэр үнэгүй хоол тараах газарт юм уу хоол хүнсний агуулахад туслахаар бүртгүүл.
  • Есүс Христийн ач холбогдлын талаар өгүүлсэн энэ богино видео бичлэгийг үзээд, бусадтай хуваалц (https://www.youtube.com/watch?v=Ly7c9scxB9I).
  • Христийн мэндэлсний энэ баярын өдрүүдэд бусад хүн Есүс Христийг хэрхэн дагасан талаарх зарим онцгой түүхийг үз.

Судар

ЛУК 9:23

23. Тэр тэдэнд бүгдэд нь хандаж
-Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага.


Товч хэсэг

БИ ТҮҮНИЙГ ДАГАНА

БИ ТҮҮНИЙГ ДАГАНА