2 дахь өдөр: Есүс эцэг эхээ хүндэлдэг байсан шиг та ч бас эцэг эхээ хүндэлж чадна

2 дахь өдөр: Есүс эцэг эхээ хүндэлдэг байсан шиг та ч бас эцэг эхээ хүндэлж чадна

Танилцуулах хэсэг

Есүс Христ Хаадын Хаан боловч хүүхэд байхдаа Өөрийн дэлхий дээрх эцэг эх болох Мари, Иосеф хоёрыг хайрлаж, хүндэлдэг байсан. Бид мөн ийм арга замыг эрэлхийлбэл Есүстэй адил эцэг эхээсээ суралцаж чадна.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Эцэг эхтэйгээ утсаар ярь (мессеж бичих хэрэггүй). (Ухаалаг утасны хэрэглээний программыг нээдэг SMARTLINK)
  • Эцэг эхдээ эсвэл хадам эцэг эхдээ өөрийн гараар зурвас бич.                                                                      
  • Өвөг дээдсийнхээ тухай суралцаж, тэдний түүхийг хуваалц. Тусламж хэрэгтэй бол FamilySearch.org-д ханд. (https://familysearch.org/)

Оролцож болох өөр арга замууд

  • Хүүхдээ хэрхэн өсгөх талаар эцэг эхээсээ зөвлөгөө ав.
  • Эцэг эхийнхээ амьдралын түүхийг аудио бичлэгт буулга.
  • Эцэг эхтэйгээ долоо хоног бүр дүрсээ харж ярих хуваарь гарга.
  • Хуучин зургуудыг аваад, эцэг эхдээ зориулан дижитал хэлбэрт оруул.
  • Эцэг эхээсээ өвлөн авсан сайн зан чанарынхаа тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслэл дээр тавь.
  • Гэр бүлээрээ эцэг эхийнхээ гэрт очиж, гэр орных нь ажлыг хийж өг.
  • Эцэг эхдээ тэдний зөв байсан тухай хэл. Тодорхой тохиолдлуудыг хэл!

Судар

ЛУК 2:46-51

46. Гурван өдрийн дараа тэд Түүнийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж байхад нь олжээ.
47. Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв.
48. Тэд Түүнийг хараад гайхаж, эх нь Түүнд
-Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа гэхэд,
49. Тэр
-Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү? гэв.
50. Түүний хэлсэн үгийг тэд ойлгосонгүй.







Товч хэсэг

БИ ЭЦЭГ ЭХЭЭ ХҮНДЭЛНЭ

БИ ЭЦЭГ ЭХЭЭ ХҮНДЭЛНЭ