3 дахь өдөр: Есүс бусдад хараа оруулж тусалсантай адил та ч мөн ийнхүү тусалж чадна

3 дахь өдөр: Есүс бусдад хараа оруулж тусалсантай адил та ч мөн ийнхүү тусалж чадна

Танилцуулах хэсэг

Есүс Христ хэнийг ч харанхуйд амьдруулахгүй гэсэндээ дэлхийн Гэрэл болон төрсөн. Тэр гайхамшгаар сохор нэгнийг эдгээсэн ч гэлээ, ганц ийм арга замаар бидний нүдийг нээдэггүй. Өнөөдөр бид бусдад өөр олон арга замаар буюу хамгийн чухал зүйлээ олж харахад нь тусалж чадна.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Нүдний шил цуглуулж буй хайрцаг олоод, хуучин нүдний шил хандивла.
  • Хэн нэгэнд өөрсдийнх нь олж харахгүй байгаа сайн зан чанарыг онцолж хэл.
  • Христ сохор хүнийг хараатай болгосон тухай түүхийг уншиж, хуваалц. (https://www.lds.org/scriptures/nt/john/9?lang=eng)

Оролцож болох өөр арга замууд

  • Хараатай холбоотой буяны ажлын хандивыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчил. Та нүдний шилний эможи хэрэглэж болно.
  • Дараах холбоосоор орж, хэрхэн хөтөч нохой тэжээх талаар олж мэд. (https://en.wikipedia.org/wiki/Guiding_Eyes_for_the_Blind)
  • Хөгжлийн бэрхшээлийн талаар мэдлэг олгох сургалтад хамрагд.
  • Дараах хэрэглээний программаар дамжуулан хараагүй хүний нүд бол. (http://www.bemyeyes.org/)Хараагүй хүн хэрхэн амьдарч байгаа тухай өгүүлсэн, урам зориг өгсөн дараах видео бичлэгийг хуваалц. (I’m a Mormon portraits of Spanish- Margarita Faundez: https://www.youtube.com/watch?v=xKyKBJDm63I and English- Jason Smyth: https://www.youtube.com/watch?v=LdL7T9cvJeY )

Судар

ИОХАН 9:6-7

6 Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, тэр хүний нүдийг шавраар шаваад,
7 -Яв. Силоамын (орчуулбал Илгээгдсэн) цөөрөмд угаа гэж хэлэхэд өнөөх хүн явав. Тэгээд угаагаад, хараатай болон эргэж иржээ.


Товч хэсэг

БИ БУСДАД ХАРАХАД НЬ ТУСАЛНА

БИ БУСДАД ХАРАХАД НЬ ТУСАЛНА