9 дэх өдөр: Есүс ганцаардсан хүмүүс дээр очдог байсантай адил та ч бас очих уу?

9 дэх өдөр: Есүс ганцаардсан хүмүүс дээр очдог байсантай адил та ч бас очих уу?

Танилцуулах хэсэг

Есүс Өөрийн үг, үйлдлээр “сүүлчийнх нь эхнийх бол[но]” гэдгийг заасан. Тэрээр дундаршгүй өрөвдөн хайрлах сэтгэлээр өвчин, нүгэл, зовлонгоосоо болж тусгаарлагдсан хүмүүст тусламжийн гараа сунгасан. Бид бусдын ганцаардлыг хөнгөлөхийг хичээх юм бол энэ нь Их Эзэний хэлснээр “Надад хийсэн хэрэг.'

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Асрамжийн газар оч. Судалгаагаар асрамжийн газарт байгаа хүмүүсийн 60 хувийг хэн ч эргэж очдоггүй болохыг харуулсан байна.
  • Бэлэвсэн хүнийг оройн зоогт урь.
  • Христийн мэндэлсний баярыг ганцаараа өнгөрөөх хүнийг олж тогтоо. Тэгээд түүнийг Христийн мэндэлсний баярын өдөр өөртэйгөө хамт сүмд очиход урь.

Оролцож болох өөр арга замууд

  • Ганцаардсан хүмүүст тусламжийн гараа сунгах тухай Есүс Христийн сургаалыг илүү сайн ойлгохын тулд үүнийг эсвэл доор нь буй захиасыг унш.
  • https://www.lds.org/ensign/1992/02/the-long-line-of-the-lonely?lang=eng
  • https://www.lds.org/ensign/2003/08/the-fatherless-and-the-widows-beloved-of-god?lang=eng
  • Сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй хүнд нөхөрсөг мессеж илгээ (ТЕКС БИЧИХ ХЭРЭГЛЭЭНИЙ ПРОГРАММЫГ ТАНЬ НЭЭХ SMART LINK). Хэний ч нэр орж ирэхгүй байна уу? Өөдрөг мессеж хэрэгтэй байгаа хүний талаар Бурханд хандан залбирч, асуу.
  • Яг одоо гэрээсээ хол амьдарч байгаа хэн нэгэнд захиа эсвэл мессеж илгээ.
  • Хөршүүдээсээ өмнө нь уулзаж байгаагүй нэг хүнийг олж тогтоо. Христийн мэндэлсний баяраар амттан авч очин, өөрийгөө танилцуул.

Ажил, сургууль, сүм дээр шинээр ирсэн хүний хажууд сууж, танилц.

Судар

МАТАЙ 25:35-36

35. Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан,
36. нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над уруу ирсэн билээ'


Товч хэсэг

БИ ГАНЦААРДСАН НЭГЭН ДЭЭР АЙЛЧИЛЖ ОЧНО

БИ ГАНЦААРДСАН НЭГЭН ДЭЭР АЙЛЧИЛЖ ОЧНО