Баруун гадасны удирдлагууд Ховд салбарыг тохинуулав

Баруун гадасны удирдлагууд Ховд салбарыг тохинуулав

Улаанбаатар дахь сүм ийн өсөж хөгжиж бахй зуур баруун гадасны удирдлагууд алс холын Ховд салбараа ч бас орхисонгүй. Их Эзэн ажлаа яаравчлуулж буйг гэрчлэх олон үйл явдал ар араасаа хөвөрсний нэг нь яах аргагүй Ховд салбарын чуулган. Улаанбаатар хотоос 1500 км-ийн зайд орших Ховд салбарыг хүчирхэгжүүлэхээр гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон туслах бүлгийн удирдлагууд зургаадугаар сарын 2-ны өглөө замдаа гарчээ.

Аян замын хол, бартаа саадыг үл хайхран урагш давшсаар баасан гарагийн орой тэд Ховд хотод буусан юм. Баасан гарагийн орой болсон салбарын туслах бүлгийн удирдагчдын сургалтаар салбарыг тохнуулах ажил эхлэв. Эл сургалт дээр гадасны зорилго, өсөлт хөгжлийн тайланг танилцуулж, гадас болон салбараа хүчирхэгжүүлэхийн тулд юу хийх ёстойг тэдэнд тодорхой зааварчилжээ.

Маргааш нь буюу 3-ны бямба гарагийг өглөө Улаанбаатар баруун гадасны ерөнхийлөгч О.Одгэрэл ах салбарын бүх багш нарт багшийг хөгжүүлэх сургалт хийв. Дараа нь салбарын бүх гишүүд сүмийн байран дээр цуглан, их цэвэрлэгээ хийлээ. Гадасны ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх Т.Баатарчулуун манай сүм Ховд хотын хамгийн цэвэр цэмцгэр байгууллага байж, бусад аж ахуй нэгжүүдэд үлгэр жишээ үзүүлэх ёстойг онцолсон юм.

Үйлчлэлийн Сүнсэнд баяссан гишүүд маань Бурханы сайн үгээр тэжээгдэхээр Бугатын үзүүрийг зорив. Байгалийн гоо үзэсгэлэн бүрдсэн эл газар өртөөчилсөнгээ хийлээ. Гадасны ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх Т.Баатарчулуун манай сүм Ховд хотыныг хөгжүүлэх нь”, Л.Баярцогт ах “Аравны нэг”, Г.Одбаяр ах “Алдагдсан хоньдыг авчрах дөрвөн арга зам”, Б.Жанлавцогзол эгч “Номлолын ажил”, Д.Цэрэндолгор эгч “Гэр бүлийн түүх” өртөөг тус тус заав. Гишүүд зургаан багт хуваагдан, өртөөнүүдээр аялан суралцаж, сургаалийн талаарх мэдлэгээ тэлэн, урам зоригоор дүүрсэн юм. Зарим гишүүд сурсан зүйлсээ ийн хуваалцав.

Д.Дагвадорж (Ховд салбарын халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч)

Д.Дагвадорж (Ховд салбарын халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч)

“Гэр бүлийн түүх” өртөө

“Гэр бүлийн түүх” өртөө

Эмээ маань намайг өсгөсөн бөгөөд нас барахад нь маш хэцүү байсан. Сүмийн гишүүн болох үедээ эмээгээ аварч, дахин уулзах боломжтойг сонсоод их баярлаж, авралын төлөвлөгөө хичнээн ауга болохыг  ойлгож байлаа. Энэхүү гэр бүлийн түүхийн өртөөнд суралцах үедээ эмээгээ аврах ёстойг дахин санаж, гэр бүлийн түүхийн ажилд шамдан орох хүсэл төрлөө. Гэр бүлийн түүхээ хөтлөх нь гуулин могой руу харц чулуудахтай адил амархан боловч авралд нөлөөлдөг чухал ажил гэдгийг сурсан. Энэ зун би нутаг руугаа явна. Тэгэхдээ хамаатан садныхаа хөгшчүүд, төрлүүдтэйгээ уулзаж удмын бичгээ хөтлөх зорилго тавьсан.

Б.Наранхишиг (Ховд салбарын хөгжимчин)

Б.Наранхишиг (Ховд салбарын хөгжимчин)

“Тунгаажлах нь” өртөө

“Тунгаажлах нь” өртөө

Олон жилийн турш судар уншсан арга маань үр дүнгүй байсныг мэдэж авлаа. Зүгээр л уншаад орхидог байж. Тунгаан бодож, цээжлэх нь илүү амжилттай судраас судлах арга бөгөөд ирээдүйд хүрэх олон амжилтын эхлэх цэг болдог гэдгийг сурч авсан. Тунгаан бодсоноор илүү гүн гүнзгий ойлгодог юм байна. Тиймээс маргаашаас эхлэн судар тунгаажилж эхлэхээр шийдсэн.

 Б.Амарболд (сонирхогч)

 Б.Амарболд (сонирхогч)

“Аравны нэг” өртөө

“Аравны нэг” өртөө

Бид Бурханд өртэй бөгөөд аравны нэгээ төлж өрнөөсөө бага ч болов төлөх ёстойг сурлаа. Аравны нэгээ төлөхгүй байх нь Бурханыг дээрэмдэж буй хэрэг. Бурханд зүй ёсоор харьяалагдах ёстой тэр мөнгийг төлсний хариуд Бурхан харамгүй ихээр адисладаг гэсэн. Би удахгүй гишүүн болох гэж байгаа. Гишүүн болоод аравны нэгээ алгасалгүй төлөх зорилго тавьсан.

Г.Отгонжаргал (Ховд салбарын гишүүн)

Г.Отгонжаргал (Ховд салбарын гишүүн)

“Бие даах чадварыг хөгжүүлэх нь” өртөө

“Бие даах чадварыг хөгжүүлэх нь” өртөө

Хүн бие даах чадвартай болохын тулд зорилго тавьж, орлогоо тодорхойлох ёстойг сурсан. Би саяхан Говь-Алтай аймгийн АШУИС-ийг бага эмч мэргэжлээр төгсөөд ирсэн. Удахгүй мэргэжлээрээ ажиллаж бие даах чадвараа улам хөгжүүлэх болно. Бас бие даасан хувь хүн болохын тулд хуримтлал үүсгэх нь маш чухал гэдгийг энэ өртөөнөөс сурсан. Сайн ажилтай болж, хуримтлалтай болохыг хүсч байна.

Г.Нямдорж (Салбарын ерөнхийлөгчийн нарийн бичиг)

Г.Нямдорж (Салбарын ерөнхийлөгчийн нарийн бичиг)

“Номлолын ажил” өртөө

“Номлолын ажил” өртөө

Би урьд нь гишүүд номлогч нар дуудсан үед л номлолын ажилд оролцдог гэж боддог байлаа. Харин сургаалийг тунхаглах нь гишүүн нэг бүрийн үүрэг бөгөөд цаг үргэлж хийж байх ёстой зүйл юм байна. Би удахгүй номлолд гарахаар төлөвлөж байгаа. Номлолын өргөдлөө бөглөөд дуусч байна. Сайн номлогч болохын тулд бэлдэх шаардлагатайг заасан. Тиймээс одоо номлогч нарыг дуудах бүрт гэрчээр явж, тэдний заах арга барилаас суралцахаар шийдсэн.

С.Цацрал (Ховд салбарын гишүүн)

С.Цацрал (Ховд салбарын гишүүн)

“Алдагдсан хоньдыг авчрах арга зам”  өртөө

“Алдагдсан хоньдыг авчрах арга зам”  өртөө

Би нэг найзыгаа сүмд авчрах гэж их хичээсэн ч үр дүн гараагүй учир шантарсан байлаа. Харин энэ өртөөнд заасан хамгийн чухал зарчим бууж өгч болохгүй гэсэн. Тиймээс би хойшлуулалгүй, шантралгүй найзыгаа урьсаар л байвал нэг л өдөр тэр ирнэ гэсэн итгэл төрлөө. Хичээл зүтгэл бүр үнэлэгддэгийг мэдэх нь надад маш их амар амгалан, баяр баясал авчирсан.

Өртөөчилсөн сүнслэг хичээлийн дараа зууш идэж, хөгжөөнт тоглоом тоглоцгоов. Ийнхүү бямба гарагийн чуулган амжилттай болж өндөрлөлөө.  

Ням гарагийн чуулганы өмнө салбарын ерөнхийлөгчийн зөвлөл болон туслах бүлгийн удирдагчдын сургалт болов. О.Одгэрэл, Т.Баатарчулуун ах нар салбарын ерөнхийлөгчийн зөвлөлд, Л.Баярцогт ах Ахлагчдын чуулган, Б.Жанлавцогзол эгч Хүүхдийн хэсэг, Д.Цэрэндолгор эгч Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд тус тус сургалт өгчээ. Дараа нь Ховд салбарын чуулганы ариун ёслол болж Сүмийн бүх удирдагчдыг дэмжин батлах ажил хэрэгт гишүүд идэвхтэй оролцов. Салбарын ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөх Ц.Адьяа ах дуудлагаасаа чөлөөлөгдөж,  Д.Амаржаргал ах түүний оронд дуудагдав.

Ням гарагийн ангид ерөнхийлөгч О.Одгэрэл гайхалтай сүнслэг хичээл заасан бөгөөд гол зарчим нь бусдад үйлчлэх нь Бурханы хаант улсад орох үндсэн зарчим байв. Бурханы ажил бол хүмүүнд мөнх амьдрал хийгээд үхэшгүй байдлыг тохиолгон авчрах. Харин одоо бид бурхад болохоор бэлдэж байгаа агаад алдагдсан гишүүдийг авчирч, гэгээнтэн найз нараа хүчирхэгжүүлснээр тэдний сүнсэнд болон өөрийн сүнсэнд авралыг авчрах гэнэ. Гишүүд Сүнсээр дүүрч, хичээлд чин сэтгэлээсээ оролцож байв. Их Эзэний Сүнс хүн нэг бүрийн оюунд зааж байсан учир хичээлийн зарчмыг ойлгоогүй үлдсэн хүн нэгээхэн ч байсангүй. Үүний дараагийн цагт гадасны туслах бүлгийн удирдагчид бүлгүүдэд хичээл заасан.

Өдөр 15:00 цагт Бригам Янгийн их сургуулийн галын дэргэдэх ярилцлага эхлэв. Тус сургуульд элсэх болон I-work хөтөлбөрийн хорооны шалгуурыг танилцуулж, асуулт хариултын тэмцээн зохион, бэлэг гардуулав. Мөн тус сургуулийн санваарын удирдагчдын хөтөлбөрийг саяхан төгсөж ирсэн Д.Энхбат ах гэрчлэлээ хуваалцаж, БЯИС-д сурах нь Бурханы өгсөн том адислал гэдгийг гэрчлэв. Даваа гарагийн орой Т.Баатарчулуун, Л.Баярцогт ах нар 18-30 насны ганц бие гишүүдийн гэр бүлийн үдэш зохиож, итгэлтэй байхын чухлыг заажээ. 

Ийнхүү гадасны удирдлагууд Ховд салбарыг тохинуулах ажлаа Их Эзэний удирдамж чиглэлийн дор амжилттай хийж, гишүүдийг хүчирхэгжүүлэх ажилд тус дэм болов. Өнгөрсөн жил Ховд салбар Улаанбаатар баруун гадасны харьяа нэгж болсон агаад энэ удаагийн чуулган хоёр дахь нь байлаа.