Үндсэн цэсийг алгасах

Ахлагч Күк, ахлагч Соарэс, бишоп Ваддэлл нар Азид айлчлав

Баянзүрх байранд

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк энэ оны 5-р сарын 19-29-ний өдрүүдэд Азид айлчлах үеэрээ “Сионыг гэртээ болон зүрх сэтгэлдээ барьж байгуул” гэж хэлжээ. Тэрээр “Үүний төлөө та нар хичээн чармайх юм бол амьдралд тулгардаг бүхий л сорилт бэрхшээлийг даван туулах Ариун Сүнсний тусламжийг болоод өмнө нь төсөөлж ч байгаагүй тийм адислалуудыг хүлээн авах болно” гэжээ.

Ахлагч Күкийн хамт Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Үлисэсс Соарэс, Тэргүүлэх бишопын зөвлөлийн 2-р зөвлөх бишоп В.Кристофер Ваддэлл нар Азийн бүсэд айлчлав. Тэд Хонконг, Энэтхэг, Индонез, Монгол, Сингапур, Тайвань, Тайланд зэрэг долоон улсын Сүмийн орон нутгийн удирдагч, гишүүн, номлогчидтой хамтдаа болон тус тусдаа уулзсан юм.  

Очсон газар орныхоо хүмүүс, хоол унд, хэл соёлыг баяртайгаар хүлээн авч байсан тэднийг Хожмын үеийн гэгээнтнүүд агуу хүсэл тэмүүлэл, хүлээлтээр угтан авч байлаа. Тэдний олон нь Их Эзэний эдгээр төлөөлөгчийн үгийг сонсохын тулд хол зам туулан, олон цагийн өмнө хүрэлцэн ирсэн байсан юм. Тэдний хайр, чин сэтгэл, сүнслэг захиас нь уулзсан хувь хүн нэг бүрийн болон цугларсан олны зүрх сэтгэлийн гүнд хүрч байв. 

Энэ удирдагчид гэр бүл, хувь хүн нэг бүрийг хүчирхэгжүүлэхийн чухлыг онцлон, дараах дөрвөн зарчмыг тогтмол зааж явсан. Үүнд:

1) Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлэх,

2) Хүндэтгэлийн өдрийг бишрэн шүтэх,

3) Гэр бүлийн зөвлөлүүдийг ашиглах,

4) Мацгийн хуулиар амьдрах зэрэг болно.

 Ахлагч Соарес Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих талаар Индонезийн гэгээнтнүүдийг урамшуулан дуудсан. “Их Эзэн бидэнд ариун өдөр юу хийж болох, болохггүйг хэлдэггүй, харин бид Бурхантай ойр байхын тулд юу хийх талаараа гэр бүлээрээ ярилцан шийдэж болно” гээд, “Хэрэв бид Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих юм бол Их Эзэнд хөрвөгдөх хөрвөлтөө гүнзгийрүүлэн, энэхүү будлиантай дэлхий амьдрахад маань туслах итгэлээ хөгжүүлэх болно” хэмээн хэлжээ.

Ёс суртахууны үнэ цэн буурч, шашны зарчмуудыг үнэлдэгггүй энэ сорилтын цаг үед амьдрахдаа бид бошиглогчдыг даган, гэрээнүүдээ шинэчилж, чин сэтгэлээсээ үйлчлэхийг ахлагч Соарэс Сингапурын гэгээнтнүүдэд сануулан, “Дэлхийн зүйлс сэтгэл татам харагдаж болох ч тэдгээр нь биднийг Тэнгэрлэг Эцэг рүү маань эргэн очуулахгүй, зөвхөн сайн мэдээ л үүнийг хийж чадна” хэмээн анхааруулав. 

Бишоп Вадэлл ч мөн Тайваньд эдгээр захиасыг давтан онцолсон. Тэрээр, бошиглогч Нифайн усан онгоц барьсан жишээг ашиглан, аливааг хийхдээ хүмүүний арга замаар биш, харин Их Эзэний арга замыг даган хийхэд гишүүдийг дэмжин урамшуулжээ. “Хэрэв бид гэр бүлээ Их Эзэний арга замаар барьж байгуулах юм бол [энэ нь] гэр бүлийг маань дэлхийн сүйрлээс хамгаалах болно” гэж тэрээр хэлэв. 

Тэд энэ эмх замбараагүй дэлхийд гэр бүлийг хэрхэн хүчирхэгжүүлэх талаар илүү онцлон ярьсан бөгөөд ахлагч Күк Энэтхэгийн Сүмийн гишүүдийг дөрвөн үеийн угийн бичгээ эхлэн бичихэд анхаарах, ариун сүмд орж мөнхийн адислалуудаа хүлээн авахад уриалжээ.

Тэрээр Тайландын гэгээнтнүүдэд мөн ийм уриалгыг өгсөн бөгөөд цааш нь хэлэхдээ “Ариун сүмийг зарлахад бошиглогчид сүнслэгээр нөлөөлөх том хүчин зүйл бол гэгээнтнүүдийн итгэлтэй байдал юм” гэж хэлсэн.

Ариун сүм байрладаг Хонконг, Тайваний гэгээнтнүүдийг ариун сүмд илүү тогтмол орж байхыг сануулав. Ахлагч Соарес Хонконгод байхдаа“Бурхан Өөрийн сургаал, хүслийг бидэнд ямар нэгэн садаагүй үзүүлж болох Түүний ариун сүмд ороход мөн Их Эзэн дээр очиход өөрсдийгөө тэнцэхүйц байлга” хэмээн хэлэв. 

Бишоп Ваделл Тайваньд мөн адил зарчмуудыг хуваалцсан бөгөөд ариун сүм дэх шүтлэг бишрэлээр дамжуулан Их Эзэнтэй харилцах нь бидэнд хувийн илчлэлт авах, зөвхөн ариун сүмд л хүлээн авахаар тусгайлан хадгалагдсан зарим адислалыг хүлээн авахад маань тусална гэсэн билээ.

Ахлагч Күк Хонконгод ганц бие залуучуудад хандан үг хэлэх үеэрээ ахлагч Соарэс, Соарэс эгчээс болон бусад удирдагч, мөн тэдний эхнэрүүдээс тэдний хэрхэн болзоонд явдаг байсан тухай түүхээсээ хуваалцахыг урьсан нь оролцогчдод маш их баяр догдлолыг авчирсан юм. Тэдний туршлага өөр өөр байсан ч тэд хамтын амьдралаа даруухан нөхцөл байдалд эхэлж байжээ. Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын нэг болох Хонконгод санхүүгийн байдал нь залуучуудын гэрлэлтээ хойшлуулах гол шалтгаан болдог ба тэд энэ бэрхшээлийг ойлгож байв. Гэсэн ч, зоригтой байж, Их Эзэний тэднийг хэн болгохыг хүссэн, тэр хүртэл үргэлжлүүлэн сүнслэгээр өсгөн хөгжүүлж, хангах болно гэдэгт итгэн найдахыг оролцогчдодоо анхааруулсан байна. 

Ахлагч Күк болон Күк эгч нар таагүй туршлага ч мөн агуу суралцах боломж байдаг талаар заасан байна. “Өмнө байсан гэм алдаагаа бүү буруушаа, муу зуршил тэр ч байтугай, донтолт ч гэсэн таныг хэн болж чадахад тань тусална. Өөрийг тань устгаж чадах тэр цол шошгыг бүү зүү. Амьдралаа эмх цэгцэд оруулж, зөв шударга амьдар, та нар адислагдах болно” хэмээн Күк ах хэлэв.

Их Эзэний төлөөлөгчийн гэрчлэл болоод адислал нь тэнд хүрэлцэн ирсэн цугларагсдад хүч чадал, амар амгалан, итгэл найдварыг өгч Аврагчийн хайрыг хүн бүрд мэдрүүлсэн билээ.

Ахлагч Күк, ахлагч Соарэс, бишоп Ваддэлл нар эхнэрүүд болох—Мэри Күк, Розана Соарэс, Кэрол Ваддэлл нар–мөн түүнчлэн Азийн Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн ба тэдний эхнэрүүд—ахлагч Рэнди Д.Фанк ба Андриа Фанк эгч, ахлагч Сэм С.Х.Вонг ба Кэрол Вонг эгч, ахлагч Дэвид Ф.Эванс ба Мэри Эванс эгч, мөн ахлагч Питэр Ф.Мэйерс ба Максаен Мэйерс эгч нарын хамт аялав.