Үндсэн цэсийг алгасах

Ерөнхийлөгч Томас С.Монсон

018 оны 1-р сарын 2-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч, бошиглогч Томас С.Монсон 90 насандаа таалал төгсөв.

monson-prophet-friend
Та нар ерөнхийлөгч Монсонг ямар байснаар нь хамгийн их дурсан санах вэ? Ерөнхийлөгч Монсоны талаарх дурсамж, эмгэнэлээ түүний албан ёсны Фэйсбүүк хуудас дээр хуваалцана уу. Фэйсбүүк дээрх сэтгэгдэл
Хамгийн сайхан туршлага
Блог нийтлэл Аялалдаа баяр баясгаланд хүргэх талаар түүний заасан таван зүйл.

“Бид бол дэлхий дээрх Их Эзэний хүүхдүүдэд үйлчилж, тэднийг өргөн дэмжих үүрэгтэй Түүний гар болсон хүмүүс. Тэрээр бидний хүн нэг бүрд найдлага тавьдаг.”


Их Эзэний үнэнч үйлчлэгч

1963 оны 10-р сарын 16-нд 36 настай Томас Спэнсэр Монсон Солт Лэйк табернеклын индэр дээр гарч зогссон юм. Тэрээр 53 жилийн дараа дуудагдсан Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хамгийн залуу гишүүний хувьд “Ах, эгч нар аа, би Бурхан амьд гэдгийг мэднэ. Үүнийг би оюун ухаандаа баттай мэднэ. Энэ бол Түүний үйл хэрэг гэдгийг би мэднэ” хэмээн гэрчлэлээ хуваалцжээ.

Ерөнхий чуулган дээр түүний хэлсэн анхны үгийг үзнэ үү 36 настай Томас С.Монсон нь 53 жилийн дараа дуудагдсан Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хамгийн залуу гишүүн байлаа.

“Амьдралын хамгийн сайхан туршлага”

Тэрээр зөвхөн Сүмийн дээд чуулгуудад үйлчилж байхдаа төдийгүй амьдралынхаа туршид тусламж хэрэгтэй хүмүүст анхаарал халамж тавьдаг байснаараа танигдсан хүн. Ерөнхийлөгч Монсон ганцаардсан, уй гашууд автсан, анхаарал халамж дутсан, бусдад анзаарагдаж үнэлэгдээгүй хүмүүст 50 гаруй жилийн турш тусламжийн гараа сунгадаг байсан. Тэрээр өмсөж яваа хувцас, гутлаа шууд тайлж өгөн; бэлэвсэрсэн эмэгтэйчүүдэд болон асрамжийн газар, эмнэлэгт байгаа хүмүүст ихээхэн цаг заваа зарцуулж; сэтгэлээр унасан, итгэлээр дутсан эсвэл гэр орноосоо хол байгаа хүмүүсийг тайтгаруулж, урамшуулан дэмжиж, тааралдсан хүн бүрд инээмсэглэл бэлэглэдэг байсан бөгөөд өсвөр насныхныг чихээ хөдөлгөн баясгадаг байв. Цааш унших.

Залуу хүү Томми Монсон
Залуу Томми Монсон бол Г.Спэнсэр, Гладис Кондий Монсон хоёрын ууган хүү юм.

Даруухан эхлэл

Томас С.Монсон 1927 оны 8-р сарын 21-нд Г.Спэнсэр, Гладис Кондий Монсон нарын ууган хүү буюу хоёр дахь хүүхэд нь болон мэндэлжээ. Тэр Их хямралын үеэр Юта мужийн Солт Лэйк Ситигийн баруун хэсэгт өсөж торнисон. Ерөнхийлөгч Монсон жирийн нэгэн хүү байсан бөгөөд хүүхэд байхдаа сайн үйлс хийхийн зэрэгцээ зарим үед зэмлэл хүртэх сахилгагүй үйлдэл гаргадаг байсан гэдгээ хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрдөг байв. Түүний амьдралын түүхийг уншина уу. 

Залуу Монсоны гэр бүл буюу Анн, Том, Кларк болон Томас С., Францис Монсон нар, 1960-аад онд
Залуу Монсоны гэр бүл буюу Анн, Том, Кларк болон Томас С., Францис Монсон нар, 1960-аад онд
Ерөнхийлөгч Томас С.Монсон Францис Монсон эгчтэй бараг 65 жил, түүнийг 2013 онд насан өөд болох хүртэл хамтрагчдын хувиар хамтдаа аялж, үйлчилж байв.
Ерөнхийлөгч Томас С.Монсон Францис Монсон эгчтэй бараг 65 жил, түүнийг 2013 онд насан өөд болох хүртэл хамтрагчдын хувиар хамтдаа аялж, үйлчилж байв.

“Түүнийг Сүмийн гишүүн, гишүүн бус хүмүүсийн аль аль нь Христтэй адил үнэн зөв амьдарсных нь төлөө хайрладаг байсан. Назарын Есүс Өөрийн тохинууллаар, ‘сайныг үйлдэж явсан …. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.’ Ерөнхийлөгч Монсон энэхүү үлгэр жишээг зүрх сэтгэлдээ тусган авч, Түүний адил үйлдэж байсан юм.”

ХАЙДИ СВИНТОН, ТҮҮХЧ
Түүхч Хайди Свинтон ерөнхийлөгч Томас С.Монсоны намтрыг өгүүлсэн.

Бошиглогчийн сургаал

Ерөнхийлөгч Монсон чухал зарчмыг Ерөнхий чуулганаар заахдаа хувийн түүхээ хуваалцдаг байв. Ерөнхийлөгч Томас С.Монсоны өмнөх Ерөнхий чуулгануудад хэлсэн үгсийн түүвэр рүү орж үзнэ үү.

Ерөнхийлөгч Томас С.Монсон Ерөнхий чуулганы бямба гаргийн үдээс хойших хуралдаанаар нэгэн хүүгийн гарыг атгаж байгаа нь, 2013 оны 10-р сарын 5.
Ерөнхийлөгч Томас С.Монсон Ерөнхий чуулганы бямба гаргийн үдээс хойших хуралдаанаар нэгэн хүүгийн гарыг атгаж байгаа нь, 2013 оны 10-р сарын 5.

“‘Хөршөө хайрлах’ нь тэнгэрлэг үнэнээс ч илүү чухал зүйл юм. Энэ нь төгс болох загвар билээ.”

ТОМАС С.МОНСОН
“Энэ бүх амьдралын хамгийн сайхан мэдрэмж бол биднийг Өөрийнх нь үйл хэргийг урагшлуулах явцад удирдан залах үедээ бидэнд өгсөн сүнслэг өдөөлтийг мэдрэх явдал юм.” —Томас С.Монсон
“Энэ бүх амьдралын хамгийн сайхан мэдрэмж бол биднийг Өөрийнх нь үйл хэргийг урагшлуулах явцад удирдан залах үедээ бидэнд өгсөн сүнслэг өдөөлтийг мэдрэх явдал юм.” —Томас С.Монсон

Товч мэдээлэл

  • 1927 оны 8-р сарын 21-нд АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид төрсөн.
  • АНУ-ын Тэнгисийн Цэргийн Хүчинд алба хаасан.
  • Ютагийн Их Сургуульд бизнесийн мэргэжлээр суралцсан.
  • 1948 оны 10-р сарын 7-нд Францис Жонсонтой Солт Лэйкийн ариун сүмд гэрлэсэн.
  • 22 насандаа бишопоор, 27 насандаа гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр, 31 насандаа Канадад номлолын ерөнхийлөгчөөр тус тус дуудагдаж байсан.
  • 1963 онд 36 насандаа 1910 оноос хойш дуудагдсан хамгийн залуу төлөөлөгч болсон.
  • Төлөөлөгчөөр үйлчилж байхдаа бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалжээ.
  • 22 жил Тэргүүн Зөвлөлийн зөвлөхөөр үйлчилсэн.
  • 2008 оны 2-р сарын 3-нд Сүмийн 16 дахь ерөнхийлөгчөөр томилогдон, онцгойлон адислагдсан юм.