Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн захиас: Бошиглогчийг дагах, илчлэлт хүлээн авах

Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжих нь

 

 

Бүсийн гишүүдэд саяхан илгээсэн 2019 оны 12-р сарын 13-ны өдрийн захидал, зурагт хуудас үзэх холбоосыг та эндээс олно уу.

 

2019 он улиран одож өнгөрч байгаатай холбогдуулан бид та бүхэндээ хайр, талархлаа илэрхийлж байна. Бүсийн орон нутгаар аялж, та нартай уулзаж байхдаа бид та бүхний сайн сайхан байдал, чин сэтгэлийн гэрчлэл болоод бидний Аврагч Есүс Христийг хайрлаж байгаа хайрыг мэдэрдэг. Бид та бүхний Их Эзэнд зориулж буй үйлчлэлд болон жилийн туршид гарсан өсөлт дэвшил, гайхамшгуудад гүнээ талархаж байна. 2020 онд сайн мэдээ сэргээгдэж эхэлсний 200 жилийн ой тохиож байна. Сэргээлтийн адислалуудад баясах, өнөө цагт биднийг удирдахаар илэрхийлэлт үргэлжлүүлэн хүлээн авдаг амьд бошиглогч, төлөөлөгчдийн дуу хоолойг дагах ямар гайхалтай цаг үе вэ! Бид хүн бүрийг Бошиглогчийг дагаасай хэмээн хүсэж байна.

Өмнөх жилүүдэд бид бүх гишүүндээ Бүсийн төлөвлөгөөг танилцуулсан. АВС төлөвлөгөө нь биднийг амьдралаа энгийн болгож, Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэсэн байсан. Бид та бүхний бүсийн төлөвлөгөөг ойлгон хэрэгжүүлэхээр хүчин чармайлт гарган, дэмжлэг үзүүлж буйд талархаж байна. Бид үр дүнд нь олон гайхамшгийг харсан. Хэдий тийм ч энэ жил та бүхнийг хувь хүн, гэр бүлээрээ бошиглогчийг дагахад шаардлагатай зүйлсийг залбиран, тунгаан бодоосой хэмээн уриалж байна. Бид та бүхнийг Есүс Христийн жинхэнэ дагалдагч болоход нь өөртөө болон гэр бүлдээ хэрэгтэй илэрхийлэлтийг хүлээн авна гэдэгт мөн төгсөшгүй баяр баяслыг мэдэрнэ гэдэгт найдаж байна.

Бид энэ бүсийн бүх хувь хүн, гэр бүлүүдийг зорилго тавьж, хувийн хөгжил дэвшилд зориулан төлөвлөгөө гаргахдаа хүүхэд, өсвөр үеийнхнийг дагахыг урьж буй ижил үйл явцыг дагаж мөрдөөсэй хэмээн уриалж байна.

Бид та бүхнийг эхлүүлэхэд тань туслахын тулд илчлэлт авч төлөвлөх явцын тоймыг болон хайрт бошиглогч, төлөөлөгчдийн илгээсэн зарим гол захиасуудын товч хураангуйг нэгтгэн гаргалаа. Уг материалыг та бүхэнд зориулан хавсаргав. Энэ нь та бүхэнд шинэ оныхоо зорилгыг тавьж, төлөвлөгөө гаргахад тань тусална гэж найдаж байна.

Мөн 2020 оны турш биднийг урамшуулах өнөө цагийн бошиглогч, төлөөлөгчдийн хэлсэн эшлэлүүд бүхий “Ирээд, Намайг дага” хэмээх хуанлиг үзнэ үү.

Гэрээний зам дээрх аялалд чиглүүлэх илчлэлт, илэрхийлэлт хайж байх үед тань Бурхан таныг болон таны гэр бүлийг адислах болтугай. Та бүхэн бошиглогчдыг дагаснаар Есүс Христийн жинхэнэ дагалдагч болохыг эрэлхийлэх үедээ төгсөшгүй баяр баяслыг олох болно гэдгийг бид та бүхэнд амлаж байна.

Хайр, талархлаа илэрхийлэхийн хамт хүндэтгэсэн,

Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл

 

“Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн захидал”-ыг үзэхийн тулд энд дарна уу.

 

Холбогдох “Зурагт хуудас”-ыг үзэхийн тулд энд дарна уу.