Сүмийн дахин сэргээгдсэн түүх

    Сүмийн дахин сэргээгдсэн түүх

    Есүс Христ загалмай дээр цовдлогдсон болон түүний дагалдагчид нас барсны дараа Ромын эзэнт гүрний нөлөө, хавчлагын улмаас Христийн байгуулсан сүм, Түүний сургаалийн энгийн үнэн болон эрх мэдэл аажим аажмаар өөрчлөгдөж эхэлсэн юм. Бүтэн дөрвөн зууны дараа Христийн сүмийн маш өчүүхэн хэсэг л үнэн хэвээр үлдсэн байлаа. Сүмээс эрх мэдэл, тэнгэрлэг байдаль хэдийн алга болж, сүнслэг харанхуй үе эхэлсэн юм.

    1820 оны хаврын нэгэн өдөр Бурхан өөрийн хүү Есүс Христийн хамтаар 14 настай жаалхүү Жозеф Смитэд үзэгдэн эртний Есүс Христийн үед байсан шиг эрх мэдэлтэй өөрийн сүмийг дахин сэргээх тухайгаа мэдэгджээ. Улмаар үүнээс хойш олон зүйлийг Жозеф Смит бэлтгэсний дараа 1830 оны 4 сарын 6-нд Нью-Йоркын Фэйтэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтүүдийн Сүм албан ёсоор зохион байгуулагджээ.

    Монгол улсад 1993 оны 4 сарын 20-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм албан ёсоор бүртгэгдэж, салбараа нээв.

    Одоогоор 10,000 гаруй гишүүнтэй Монголын хамгийн том Христийн сүм бөгөөд нийт 23 салбар тойрогтой.

    Бидний итгэл, үнэмшлийн талаар Бошиглогч, эш үзүүлэгч ЖозеФ Смитийн бичиж үлдээсэн доорх Итгэлийн тунхагаас тодорхой харагдана.