Сүмийн түүх: 1992 он

Сүмийн түүх: 1992 он

СҮМ АНХ УДАА АЛБАН ЁСНЫ ХЭЛХЭЭ ХОЛБОО ТОГТООСОН НЬ

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад Азийн Бүсийг хариуцан ажиллаж байсан Ахлагч Нийл А.Максвелл энэ асуудлыг онцгой анхаарч, улмаар Ахлагч Пол Хайер албан ёсны холбоо тогтоох төлөөлөгчдийг Монголд айлчлуулах ажлыг хариуцан дипломат ур чадвар гарган хөөцөлдсөний дүнд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Хэргийн Яам албан ёсны зөвшөөрөл өгснөөр 1992 оны 3 дугаар сарын 14 нд Колумб Дүүргийн Вашигтон дахь Монголын элчин сайд Даваагив Азийн Бүсийн Ерөнхийлөгч Мерлин Либбертэд илгээсэн захидлыг сийрүүлбээс,

“Танай байгууллагаас Монголд хүмүүнлэгийн үйлчилгээ, түүний дотор боловсролын хөгжилд тусламж үзүүлэх, Америк дахь танай их сургуульд тэтгэлгээр суралцах, бизнесийн зөвлөлгөө өгөх, эрх зүй болон бусад салбарт үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон асуудлуудаар яриа хэлэлцээ хийхийн тулд миний бие Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Хэргийн Яамны нэрийн өмнөөс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Төлөөлөгчдийг  Монголд айлчлахыг урьж байна” хэмээсэн Элчин сайдын албан ёсны урилга нь Монгол оронд очих Төлөөлөгчдөд визний зөвшөөрөл авах, Улаанбаатарт айлчлах төлөвлөгөө боловсруулах замыг Ахлагч Мерлин Либберт, Ахлагч  Монте Ж.Брау нарт нээсэн байна.

Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгаас эрх олгогдсон Ахлагч Либберт Ахлагч Брау хоёр 1992 оны 5 дугаар сард Монголын Засгийн Газрын болон Боловсролын Албаны хүмүүст дипломат шугамаар тавьсан хүсэлтийн дагуу Монгол оронд зочлон иржээ. Улмаар “хүмүүнлэгийн тусламжийн салбарт хийх зүйл асар их байгааг бид мэдсэн” хэмээн    Ахлагч Брау дурссан байдаг. Тулгамдсан хэрэгцээг хангахын тулд баримжаагаар    тооцоолсон эд материалын болон хүний нөөцийн тусламжийн саналыг Монголын  албан тушаалтнууд хүлээн авсан байна.

Ахлагч Либберт Ахлагч Брау хоёр, “Монголд шаардлагатай боловсрол бүхий мэдлэг эзэмшсэн таваас зургаан гэр бүлийн хосыг сонгож улмаар тэд монгол хүмүүст ач тусаа үзүүлж үр дүнд нь номлолын ажлыг эхлэх үүд хаалга болгон ашиглаж болох юм” гэсэн итгэл өвөрлөн Монголоос буцсан байна. Угтаа бид монголчуудад хэрэгтэй болсон учир сайх гэр бүлийн хосууд Номлолын ажил хийж Сайн Мэдээг зааж болно. Харин  Монголчууд  өөрсдийн хүсэлтээр манай Сүмд элсч болно гэсэн санааг хэлэлцэж тохирсон байна. Улмаар Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөл сайтар шилэн сонгогдсон зургаан гэр бүлийн хосыг Монголд дуудах саналыг Тэргүүн Зөвлөлд Ахлагч Нийл А.Максвеллын  танилцуулснаар тэр даруйд баталсан байна. 1992 оны 6 дугаар сард Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлөөс Сүмийн урьдчилсан санал болгосон тусламжийг хэрэгжүүлэх болно гэдгийг Монгол дахь холбоотой байдаг хүмүүст мэдээлсэн байна.

Тэртээ 1992 оны 9-р сарын 20-ны өдөр Есүс Христийн Хожмийн Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Монгол дахь Салбарын анхны цуглаан нийслэл хотын нэгэн дүүрэгт болжээ. Тухайн үед Салбар нь Монгол Улсад албан ёсны бүртгэлгүй байсан бөгөөд  Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн удирдлага дор ажиллаж Сайн Мэдээг түгээхээр дуудагдсан  анхдагчуудын эхний  гэр бүлийн Номлогч хос Ахлагч Кеннет Бийзли болон Систер Донна Бийзли нар байлаа. 1992 оны 10 сараас 1993 оны 5 сар хүртэл хугацаанд удаах таван гэр бүлийн Номлогч хосууд Монголд ирцгээсэн байна. Ийнхүү Анхны зургаан хос Номлогчид их онцгой нөхцөл байдалд ажиллаж, Монголын боловсролын системд туслахаар мөн Сайн Мэдээг түгээхээр ирсэн юм. Боловсролынхоо үүрэг хариуцлагын үеэр Сайн Мэдээг номлох боломжгүй, өдөр бүр гурваас таван ангид хичээл заах, сэдвээ бэлтгэх, суралцагсадынхаа даалгаврыг шалгах, засах гэхчилэн чөлөөт цагаар  хязгаарагдмал байжээ. Гэвч Их Эзэн Номлогчдынхоо нөхцөл байдлыг анхааран үзэж, Есүс Христийн тухай сурч мэдэх сонирхолтой хүмүүсийг Номлогчид руу илгээж байсан байна. Коммунист засаглал 70 гаруй жил ноёрхох үедээ шашныг хориглож байсан ч эдгээр залуу хүмүүсийн үнэнийг сурах хүсэл эрмэлзлэлийг дарж чадаагүй нь сонирхолтой байсан гээд, “Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм”. хэмээсэн Иоханы 10 бүлгийн 27 шүлэг бидний санаанд орж ирж байлаа хэмээн тэд дурьдсан байдаг.

1992 он. УЛААНБААТАР САЛБАР 

1992.09.16. Энэ өдөр  Анхны номлогч гэр бүлийн хос Ахлагч Кеннет Х.Бийзли болон Донна Бийзли нар Монгол улсад ирсэн бөгөөд Хожмын Үеийн Гэгээнтэн Бизнесийн Коллежийн Ерөнхийлөгч асан Кеннет Х.Бийзли Удирдагч Ахлагчаар сонгогдсон байжээ.     

1992.09.20. Анхны Ариун Ёслолын Цуглаан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт болжээ. Цуглаанд Ахлагч Кеннет ба Систер Донна Бийзли мөн жуулчлалаар аялж байсан Бернард Веттер ах Алета Веттер эгч нар оролцжээ.

1992.10.04. Бийзлийн гэр бүл дангаараа Цуглааныг явуулж, Ахлагч Кеннет Х.Бийзли “Монголд болох бүх Цуглааны хамгийн бага тооны гишүүд оролцсон цуглаан нь энэ байгаасай хэмээн найднам” гэжээ.

1992.10.11. Салбарын Цуглаанд Кеннет Х.Бийзли болон Донна Бийзли, Ричард Г.Харпер болон Анна М.Харпер, Стейнли Б.Смит болон Маржори У.Смит ах эгч нарын зургаан Номлогч оролцсон байна. Энэ ням гаригт Ахлагч Ричард Г.Харпер Нэгдүгээр Зөвлөхөөр, Ахлагч Стейнли Б.Смит Хоёрдугаар Зөвлөхөөр Ерөнхийлөгчийн Зөвлөлд дуудагдсан байна. Ахлагч Кеннет Х.Бийзли Солт Лейкээс ирэхдээ Ахлагч Бойд К.Пакер, Ахлагч Нийл А.Максвелл нараас Ерөнхийлөгч болох адислалаа хүлээн авсан байжээ.

1992.10.20. Азийн Бүсийн Ерөнхийлөгч Монте Ж.Брау ах зочлон ирсэнд Номлогчид маш баяртай байцгааж мөн түүнээс онцгой сүнсийг мэдэрсэн байна. Тэрээр Монголын Засгийн Газартай байгуулсан чөлөөт тохиролцооныхоо нэг заалтыг тодруулж: “Хүмүүс Номлогчдын хувиар ирж, манай итгэл бишрэлийн тухай зааж, Сүмийн Цуглааныг явуулж байхыг харилцан ойлголцсон юм” хэмээн хэлж байжээ.

1992.10.29. Ерөнхийлөгч Монте Ж.Брау Бүсийн Чуулган хийсэн нь номлолын зааварчлага мөн гэрчлэл хүлээн авсан онцгой үе байсныг Номлогчид дурсамжиндаа өгүүлсэн байдаг.

1992.11.16. Ахлагч Ройс П.Фландро болон Систер Мэри Жейн Фландро нар ирсэн ба Ахлагч Ройс П.Фландро Салбарын Гүйцэтгэх Нарийн Бичгийн ажилд дуудагдсан байна.

1992.12.06-13. Номлогчдын хувьд маш онцгой өдрүүд болсон нь анхны зочин Эрдэнэбат, мөн удаад нь “Америкийн мэргэжилтнүүд яах гэж Монголд ирсэн юм бол” хэмээн гайхдаг байсан Ахлагч Смитийн оюутнууд Даваажаргал буюу Сильвия, Батнасан, Пүрэвсүрэн, Батчулуун, Хүрэлбаатар нарын зургаан сонирхогч ирсэн байна. 

1992.12.06. Энэ өвөл хахир хатуу болжээ. Номлогчид хоол хүнс, ундны усаар бүр ч их гачигдаж байх ахуйд Бээжингийн Салбарын Нийгмийн Халамжийн эгч нар Ахмад Номлогчдод зориулсан 150 кг хүнсний зүйл болон бэлэг бүхий ачаа тээсээр галт тэргээр ирсэн байна. Тэд Гленда Стийл, Конни Блэйкморе болон Карен Фалк нар байжээ. Номлогчид маань Бээжинд байгаа гишүүдийн бодож байсанчлан тийм  их хэцүү байгаагүй ч Бээжинд буй Гэгээнтнүүдийн цуглуулан явуулсан гайхалтай илгээмжийг амталж, зоригт аялал хийсэн гурван эгчтэй уулзсан нь онцгой адислал байсан хэмээн дурьдсан байлаа.

1992.12.20. Маржори У.Смит эгч Монгол дахь Салбарын анхны Нийгмийн Халамжийн Ерөнхийлөгчөөр дуудагдсан нь Христийн шашин шинэхэн үүсж буй нөхцөлд яггүй хариуцлага байсан гэдэг.