Сүмийн түүх: 1995 он

Сүмийн түүх: 1995 он

УЛААНБААТАР НОМЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

1995.02 сар. Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдорж АНУ-ын Юта мужийн Солт Лейк хот болон Прово дахь Бригам Янгийн Их Сургуульд айлчлан очсон байна.

1995.02.08. Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүн Ахлагч Жон Х.Гроверг Монголд айлчлан ирж Бүрэн Цагийн 20 Номлогчид болон Номлолд үйлчлэх боломжтой эгч нартай ярилцлага хийсэн байна.  

1995.02.26. Сэлбэ Салбарын Ариун Ёслолын Цуглааны гишүүдийн ирц  299 хүрчээ.

1995.03.05. Салбарын гишүүдийг  “А” ба “Б” бүлэг болгон хувиарласнаар Бүлгүүдийн хичээл солилцож мөн нэг ангид хичээллэх гишүүдийн ирц хэвийн хэмжээнд болжээ.

1995.03 сар. Эрдэнэт Салбар зохион байгуулагдав.

1995.04 сар. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхий Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли, Ахлагч Ричард Е.Кукийг Монголын Улаанбаатар Номлолыг удирдуулахаар дууджээ. Ахлагч Ричард Е.Кук Систер Мэри Н.Кук нар Прово дахь Номлолын Ерөнхийлөгчийн Сургалтыг дүүргэсэн байна. 

1995.04.11. Монголын анхны номлогч нар Систер Уртнасангийн Соёлмаа Провогийн Номлолд, Систер Магсарын Батчимэг Солт Лейкийн Ариун Сүмд үйлчлэх дуудлага авчээ.

1995.04.11.Эрдэнэт Салбарын анхны баптисмаар 3 эрэгтэй, 5 эмэгтэй шинээр хөрвөгджээ.

1995.04.23. Ариун Ёслолын Цуглаанд 296 хүн иржээ. Гишүүдийн тоо өсөх тутам Салбарын үйл ажиллагаа сард 2 удаа зохиогдох болжээ. Үйл Ажиллагааны Хорооны удирдагчаар Сосор эгч үйлчилж байжээ.

1995.04.25. Эрдэнэт Салбар нээгдэв.

1995.04.26. Туул Салбар нээгдэхэд бэлтгэгдэв.

1995.05.07. Бүсийн Ерөнхийлөгч Жон К.Кармакийн саналаар Улаанбаатар Салбар  хуваагдаж Нийслэлийн төв зам Энхтайваны гудамжаар зааглан Сэлбэ голын баруун хэсгийг Сэлбэ Салбар, урьд болон бусад хэсгийг Туул Салбар хэмээн хоёр шинэ салбарт нээгджээ. Салбаруудын Ерөнхийлөгчийн Зөвлөл шинээр дуудагдаж Ахлагч Жон А.Беннет Сэлбэ салбарын, Ахлагч Гари Е.Кокс Туул Салбарын Ерөнхийлөгч болов. Энэ үеийн нийт гишүүдийн тоо 315 /энэ тоонд усан баталгаанд ороогүй хүүхдүүд хамрагдсан/ байжээ. Сэлбэ Салбар нь нийслэлийн Сүхбаатар Дүүргийн нутаг дэсгэрт орших  “Үнэн” сонины байрыг, Туул Салбар Хан-Уул Дүүргийн Ээрмэлийн Үйлдвэрийн байрыг тус тус түрээслэн ням гариг бүр Ариун Ёслолын үйл ажиллагаагаа явуулж иржээ.

1995.06 сар. Монголд Бүрэн Цагийн 16 Номлогч /4 нь шинээр ирсэн/ үйлчилж байв. Сүмийн Хүмүүнлэгийн тусламжийн шугамаар сургалтын ном, хэвлэл ирсээр байжээ.

1995.07 сар. Бүсийн Ерөнхийлөгч Жон К.Кармак чөлөөлөгдөж шинэ Ерөнхийлөгчөөр Квок Юн Тай, зөвлөхүүдээр нь  Жон Х.Гроверг, Рулон Г. Кравен нар дуудагдан ажиллаж байв. Хүмүүнлэгийн анхны тусламжийн ачаанд нарийн мэргэжлийн ном, хэвлэлүүд ирсэн байна.

1995.07.01. Ахлагч Ричард Е.Кук Систер Мэри Н.Кук нар Монголын Улаанбаатар Номлолыг нээх үйлчлэлд хүрэлцэн ирж Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Улаанбаатар Номлолыг албан ёсоор зохион байгуулж Анхны Номлолын Ерөнхийлөгчөөр Ахлагч Ричард Е.Кук үйлчилсэн билээ.

1995.08.14. Эрдэнэт Салбарын 15 гишүүн 30 болон өсч Бүрэн Цагийн дөрвөн Номлогч мөн Ахмад хос Номлогч Ахлагч ба Систер Оллсоп нар үйлчлэх байжээ. Мөн сард Даштүдэвийн Наранжаргал эгч Канад Улсын Торонти Номлолд үйлчлэх дуудлага хүлээн авсан байна

1995.09 сар. Сүмийн Боловсролын Сан ажиллаж эхлэв. Т.Энхтүвшин ах, Ц.Бат-Өлзий ах нар  Анхны Монгол Ерөнхийлөгчдөөр дуудагдсан байна.

1995.12.19. Энхтайван Салбар нээгдэхэд бэлтгэгдэв.

1995.12.28. Систер Бямбажавын Долгорсүрэн Калифорнийн Френсо Номлолд дуудагдав.