Сүмийн түүх: 1997 он

Сүмийн түүх: 1997 он

УЛААНБААТАР НОМЛОЛ,  УЛААНБААТАР ДҮҮРГИЙН ШИНЭ САЛБАРУУД НЭЭГДЭВ

1997.01.01. Бүрэн Цагийн 45 номлогч Монголын Улаанбаатар номлолын үйлчлэлд гарчээ.

1997.01 сар. Ахлагч нар Налайхын Городокт сайн мэдээ зааж эхэлжээ.

1997.02 сар. Д.Мөнхцэцэг эгч 1996 оны 9 дүгээр сард Ариун Сүмийн Талбайн Номлолд үйлчлэх  дуудлага  хүлээн  авч  Прово  дахь  Номлогчдын   Бэлтгэлийн   Төвд  бэлтгэгдээд улмаар Номлолын ажилдаа үйлчлэхийн хамт Мормоны номын орчуулгын ажлыг эхэлжээ. Шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд 1, 2 Нифайн орчуулгыг дуусгасан байна.Түүний орчуулгыг  М.Батчимэг шалгаж, агуулгыг нь У.Соёлмаа хянаж байжээ.

1997.03 сар. Монголын Дээд Боловсролыг Дэмжих Сангаас Сургуулиудад үзүүүлж буй Сүмийн үйлчлэлийг төлбөржүүлснийг Улаанбаатар Номлолын Ерөнхийлөгч Гари Е.Кокс эсэргүүцжээ.

1997.04.26. Налайхын Салбар шинээр гурван хөрвөгчөөр нэмэгдэв.

1997.04 сар. Улаанбаатар Дүүргийн Чуулган чуулж Дүүргийн Нийгмийн Халамж, Залуу Эмэгтэйчүүдийн Зөвлөл шинээр зохион байгуулагдав.

1997.06.05.  Ховд Салбар сайн мэдээнд нээгдэв. Нэг гэр бүлийн 4 хүн шинээр хөрвөгджээ.

1997.06.12. Арванхоёрын Төлөөлөгч, Ахлагч Joseph B.Wirthlin Монголд айлчлан ирж Парламентийн гишүүн ноён Р.Гончигдоржтой уулзаж ярилцжээ. Тэрээр 1995 онд АНУ-ын Юта мужид айлчилж байсан бөгөөд  Монгол Улсад Сүмийн Хүмүүнлэгийн Тусламж үзүүлж байгаад талархлаа илэрхийлсэн байна.   

1997.07 сар. Ахлагч нар Багануурт сайн мэдээ зааж эхэлсэн байна.

1997.07 сар.

1997.08 сар. Ахлагч Санжаагийн Ананд Оросын Холбооны Улсын Санкт-Петербургийн Номлолд, удаад нь Дархан Салбараас Ахлагч Сэргэлэн нар дуудагджээ.

1997.09 сар. Институт Семинарын хөтөлбөр анх удаа зохион байгуулагдаж Улаанбаатар, Налайх, Багануур, Эрдэнэт, Дархан, Чойр, Сэлэнгэ, Хөвсгөл, Чойбалсанд амжилттай явагдаж гишүүд залуучууд дэлхийн боловсролын зэрэгцээ сүнслэг боловсролд суралцаж байна /Лиахона 2008 он.10 сар.С11х/.  

1997.10.18. Багануур Салбар сайн мэдээнд нээгдэв.

1997.11.10. Эрдэнэт Салбарт Оросуудад зориулсан Анхны Ариун Ёслолын Цуглаан болов.

1997.11.20. Дархан Салбар зохион байгуулагдав.

1997.11.20. Городок Салбар зохион байгуулагдав.

1997.11.20. Сонгино Салбар зохион байгуулагдав.

1997.11.20. Баянзүрх Салбар зохион байгуулагдав.

1997 оны турш Дохионы хэлээр хичээл заагдаж анхны төгсөгч Эрдэнэ-Сувд Дархан Салбарт Баптисм хүртэж Сүмийн гишүүн болжээ.

1997.12 сар. Монголын Дээд Боловсролыг Дэмжих Сан 1998 оны 3 дугаар сард явагдах Англи хэлний сургалтын төслийг хариуцахгүй болсноо мэдэгдсэн байна.

1997.12.31.  Номлолын Сургалт болон үйлчлэлийн  ажил дэмжигдэв. Монголын Дээд Боловсролыг Дэмжих Сан, Шинжлэх Ухааны Академи, Скаутын Холбоо, мөн Сангийн Яам.