Хүүхэд, өсвөр үеийнхний тус тусын насны бүлгүүдэд дэвшин орох үйл явцын тухай

Youth

Бид хайртай хүүхдүүд, өсвөр үеийнхнийгээ Есүс Христэд итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, Түүний сайн мэдээний талаар илүү гүн гүнзгий ойлголтой болгох мөн Түүний Сүм болон Сүмийн гишүүдтэй илүү нэгдмэл байлгах зэргээр дамжуулан хүчирхэгжүүлэхийг хүсэж байна. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд 2019 оны 1-р сараас эхлэн тухайн онд 12 нас хүрэх хүүхдүүд Хүүхдийн хэсгээ төгсөж, 1-р сарын эхнээс Ням гаргийн анги, Залуу эмэгтэйчүүд эсвэл Аароны санваарын чуулгуудад оролцож эхэлнэ гэдгийг мэдэгдэж байгаадаа бид баяртай байна. Үүнтэй адил, тухайн онд 14 болон 16 нас хүрэх залуу эмэгтэйчүүд тухайн насны Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн ангидаа, залуу эрэгтэйчүүд тухайн насны Аароны санваарын бүлгийн чуулгадаа тус тус дэвшин орно.

Түүнчлэн тухайн онд 12, 14, 16 нас хүрэх залуу эрэгтэйчүүд зохих санваарын албандаа 1-р сард томилогдох боломжтой болно. Тухайн онд 12 нас хүрэх залуу эмэгтэйчүүд болон томилогдсон залуу эрэгтэйчүүд 1-р сараас эхлэн хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичиг авах боломжтой. Залуу эрэгтэйчүүдийн хувьд санваарын албанд томилогдох мөн залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүдийн хувьд хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичиг авах явдал нь хувь хүний зохистой болон бэлэн байдал, тухайн хүний нөхцөл байдал зэрэгт тулгуурласан хувийн чанартай асуудал хэвээр байх болно. Томилгоо болон хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичиг авах үйл явц ерөнхийдөө 1-р сарын туршид явагдана.

Бид орон нутгийн удирдагчдыг эдгээр өөрчлөлтийг 2019 оны 1-р сарын туршид хэрэгжүүлэхийг урамшуулан дэмжиж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас болон childrenandyouth.lds.org вэбсайтаас авна уу.

Рассэлл М.Нэлсон

Даллин Х.Өүкс

Хэнри Б.Айринг