Есүс Христ - Дэлхийн Гэрэл

LTW header

Та Есүс Христийн талаар юу мэдэх вэ? Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу? 

Христийн мэндэлсний баяр бол Бурханы Хүү Есүс Христийн төрөлт, амьдралыг тэмдэглэн өнгөрүүлэх цаг үе юм. Тэрээр Дэлхийн Гэрэл билээ. 

Хэрэв та Сүмийн гишүүн бөгөөд энэхүү захиасыг хуваалцахыг хүсэж байгаа хүн байвал эндээс  маягт бөглөн, номлогчдыг урьж авчирна уу. 

ЕСҮС ГЭЖ ХЭН БЭ? 


Есүс Христ бол Бурханы Хүү бөгөөд бидэнд амьдралдаа дагавал зохих үлгэр жишээг өгсөн. Тэр бол бүх хүн төрөлхтний Аврагч, Гэтэлгэгч билээ.


Есүс Христ

ЕСҮС ХРИСТ - БУРХАНЫ ХҮҮ 

Есүс бол Мариа хэмээх мөнх бус эх болон Бурхан Эцэг хэмээх мөнх эцгээс төрсөн цорын ганц хүн байсан. Тийм ч учраас Есүсийг Бурханы Төрсөн Ганц Хүү хэмээн нэрлэдэг. Есүс Христийн гүйцэтгэх үүрэг Бурханы хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөний төвд байсан тул Түүний төрөлтийн талаар бошиглогчид зөгнөн хэлдэг байжээ. 

ЕСҮСИЙН ТӨРӨЛТИЙГ ГАЙХАЛТАЙ АРГА ЗАМААР МЭДЭГДСЭН 

Есүсийн төрөлт маш чухал байсан тул бошиглогчид Мессиагийн ирэлтийн талаар Библээр дүүрэн өгүүлсэн байдаг. Түүнчлэн тэнгэр элчүүд ирж (Лук 2:13-ыг үзнэ үү), дэлхий даяар шинэ од харагдсан (Матай 2:2; 3 Нифай 1:21-ийг үзнэ үү) үйл явдлууд Есүсийг төрснийг мэдэгдсэн. Бурхан Хүү нь амлагдсан Аврагч болж төрсөн гэдгийг бүх хүн мэдээсэй хэмээн хүссэн. 

ЕСҮС ГАЙХАМШГИЙГ ҮЙЛДЭЖ БАЙСАН 

Есүс тэнгэрлэг эрх мэдэлтэй байсан тул өвдсөнийг эдгээж, сохорсныг хараа оруулж, тэр ч бүү хэл үхсэнийг амилуулсан. Хамгийн чухал нь, Тэр хүмүүсийн нүглийг шууд өршөөдөг байжээ. 

ЕСҮС ХРИСТ - БАГШ 

Есүсийг “Бурханаас ирсэн багш” (Иохан 3:2) гэдгээр нь мэддэг байсан ба нас биед хүрсэн амьдралынхаа туршид Тэрээр судар, номлол, түүхээр дамжуулан Бурханы үнэнийг хүмүүст заадаг байв. 

ЕСҮС БУРХАНЫ ЗАРЛИГУУДЫГ ЗААСАН 

Тэрээр шинэ сайн мэдээг заасан бөгөөд биднийг дөлгөөн, энэрэнгүй, зүрхэндээ цэвэр ариун бөгөөд өршөөнгүй байж (Матай 5:5-8; Марк 6:14-15-ыг үзнэ үү), Бурханд хандан үргэлж залбирч (Лук 18:1; Матай 6:5-13-ыг үзнэ үү), бие биенээ хайрлах (Иохан 13:34) ёстой гэсэн илүү дээд түвшний хуулиудыг бидэнд өгсөн. 

ЕСҮС БУРХАНД ОЧИХ ЦОРЫН ГАНЦ ЗАМЫГ ЗААСАН 

Есүсийн хамгийн чухал сургаал бол Тэрээр таныг төдийгүй бүх хүнийг “амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн” (Иохан 10:10) явдал юм. Та Есүст итгэж, сургаалуудыг нь дуулгавартай дагаснаар Бурхантай дахин хамт амьдарч, мөнх амьдрал хүлээн авах боломжтой. 

Sermon on the mount
Бусдад зааж, тохинуулах

ЕСҮС ХРИСТ - ҮЛГЭР ЖИШЭЭ 

Есүс Бурханы Хүүгийн хувьд нүгэлгүй, төгс амьдралаар амьдарсан. Энэ нь Түүнд Аврагчийн хувьд гүйцэтгэх үүргээ биелүүлэх боломжийг олгосноос гадна амьдралаа бид бүхний төгс загвар болгох боломжтой болгосон. 

ЕСҮС ХРИСТ БАПТИСМ ХҮРТЭЖ, ДУУЛГАВАРТАЙ БАЙДЛЫН ҮЛГЭР ЖИШЭЭГ ҮЗҮҮЛСЭН 

Есүс төгс байсан учир нүглээсээ салахын тулд баптисм хүртэх шаардлагагүй байсан. Гэвч Тэрээр Бурханд дуулгавартай байдгаа мөн “зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн” (Матай 3:15) тулд бүгд баптисм хүртэх ёстой гэдгийг бидэнд харуулахын тулд энэ зарлигийг дуулгавартай дагасан.  

ЕСҮС ЭНЭРЭНГҮЙ БАЙДЛЫН ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙСАН 

Бусдыг хайрладаг гэж хэлэх нэг хэрэг. Харин Есүс хайраа бүгдэд үзүүлсэн. 

ЕСҮС УУЧИЛЖ, ӨРШӨӨХ ҮЛГЭР ЖИШЭЭГ ҮЗҮҮЛСЭН 

Есүс уучилж өршөөх ёстой хэмээн бидэнд заасан. Тэр загалмай дээр амьсгал хурааж байхдаа ч гэсэн уучлан өршөөж, Гэтэлгэгчийн хувьд нигүүлслийг харуулсан. 

John baptized Jesus Christ

ЕСҮС ХРИСТ - БИДНИЙ АВРАГЧ 

Есүсийн нэр еврей хэлээр Иошуа буюу “Аврагч” гэсэн утгатай. Бошиглогчдын амласнаар, Есүс Өөрийн Цагаатгал, Амилалтаар дамжуулан энэхүү үүргээ биелүүлсэн. 

БИДНИЙГ НҮГЛЭЭС МААНЬ АВРАГЧ 

Гетсеманийн цэцэрлэгт Бурхан Эцэг Есүст бүхий л нүгэл, гэм бурууг үүрүүлж, тэдгээрийн талаарх мэдлэгийг хүн төрөлхтөнд өгсөн. Есүс бүх нүглийн төлөөсийг төлж, бүгдийн өмнөөс, таны өмнөөс зовж шаналсан. Та Есүс Христэд итгэх итгэл, хувийн наманчлал, баптисмаар дамжуулан мөн Ариун Сүнсийг хүлээн авснаар Бурханы ач ивээлээс хүртэж, нүглээс ангижирч чадна.  

МӨНХ АМЬДРАЛЫГ ӨГСӨН АВРАГЧ 

Тэрээр амилагчдын анхных нь байсан ба Түүний сүнс төгс бие махбодтой нэгдсэн юм. Харин Тэр амилснаар танд амилуулагдах замыг нээж өгсөн. Нэгэн өдөр бид бүгдээрээ Христийн адил амилуулагдах болно.  

Та зөвхөн Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг мэдэж авч, сургаалыг нь ойлгож, баптисм хүртэж, бүх зарлигийг дагасан Түүний төгс үлгэр жишээг дуулгавартай дагаж, Цагаатгалыг нь амьдралдаа хүлээн авснаар Бурханы хаант улсад орох боломжтой. Есүсээр дамжуулан та “амьтай, бялхсан амьтай” (Иохан 10:10) байх болно. 

Miracle with a widow's son

Есүс Христ, Их Эзэн Аврагчийн талаар илүү ихийг мэдэж авна уу. 

ХЭРХЭН ТҮҮНИЙ АМЬДАРЧ БАЙСНЫ АДИЛ АМЬДРАХ ВЭ?

Бяцхан хүүхдүүдтэй адил болох
Алдагдсан хургануудыг олох
Эргэн тойрныхоо хүмүүст үйлчлэх