Ариун сүмийн тухай Тэргүүн Зөвлөлийн мэдэгдэл

Ариун сүмийн тухай Тэргүүн Зөвлөлийн мэдэгдэл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл дараах мэдэгдлийг хийв.

'Их Эзэний үгийг дуулгавартай дагах хүмүүс дэлхий дээр байсан цаг үеэс эхлэн Тэрээр тэдэнд ариун сүмүүд барихыг зарлигласаар ирсэн. Судруудад Адам ба Ева, Мосе, Соломон, Нифай болон бусад үеэс ариун сүмд шүтэн бишрэх загварыг баримтжуулсан байдаг.

Энэ хожмын өдрүүдэд сайн мэдээний сэргээлттэй хамт ариун сүмийн шүтлэг бишрэл  дэлхий даяар болон хөшигний нөгөө талд байгаа хүмүүсийн амьдралыг адислахаар мөн адил сэргээгдсэн.

Олон зууны турш, ариун сүмийн ажилтай холбоотой нарийн ширийн зүйлс, тухайлбал үг хэллэг, барилга барих аргачлал, харилцаа холбоо, цэдэг хөтлөлт зэрэг нь үеийн үед өөрчлөгдсөөр ирэв. Их Эзэний удирдамжаар Түүний үйлчлэгчдээр дамжуулан хийгдэх эдгээр өөрчлөлтөд төгсгөл гэж үгүй болохыг бошиглогчид заасан юм.

Онцгойлон адислагдсан ариун сүм бол дэлхий дээрх шүтлэг бишрэлийн газруудаас хамгийн ариун дагшин нь юм. Үүний ёслолууд ариун нандин бөгөөд тэдгээрийг ариун сүмээс гадуур ярьдаггүй.'