Сүм харилцаа холбооны сувгуудад хийх өөрчлөлтийг зарлав

Gereja Mengumumkan Perubahan pada Kanal Komunikasi

Өнөөдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл Сүмийн хэд хэдэн вэбсайт, олон нийтийн мэдээллийн бүртгэл болон зөөврийн хэрэгслийн аппликэйшны нэрийг өөрчлөх болсноо зарлалаа. Энэ нь Сүмийн бүрэн нэрийг онцолж, Есүс Христийг дагах гэсэн итгэл үнэмшлээ илүү сайн тусган харуулах өргөн хэмжээний ажлын нэгэн хэсэг юм.

Вэбсайт: Сүмийн албан ёсны вэбсайтын нэр ChurchofJesusChrist.org болно. Энэ өөрчлөлт нь өнөөдрөөс буюу 2019 оны 3-р сарын 5-аас эхлэн хэрэгжиж, ChurchofJesusChrist.org гэсэн домэйн нэр LDS.org нүүр хуудсан дээр гарч ирнэ. Дараа дараагийн сард ChurchofJesusChrist.org гэх домэйн нэр дараах вэбсайтуудыг орлоно. Үүнд:

  • LDS.orgнь ChurchofJesusChrist.orgболж,
  • MormonNewsroom.orgнь Newsroom.ChurchofJesusChrist.orgболж тус тус өөрчлөгдөнө.

Mormon.org-ын үндсэн хэрэглэгчид Сүмийн гишүүн бус хүмүүс байдаг тул энэ вэбсайтыг Сүмийн гишүүдэд чиглэгдсэн ChurchofJesusChrist.orgвэбсайттай нэгтгэхэд арай илүү цаг хугацаа шаардагдана. Дээрх вэбсайтуудыг ChurchofJesusChrist.org домэйн доор шинэ, илүү нягтралтай, хувь хүн рүү чиглэсэн байдлаар нэгтгэж, бүтцийг нь өөрчлөх ажил боловсруулах шатандаа явагдаж байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл: Сүмийн хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бүртгэлийг нэгтгэн, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах болон сайн мэдээг хуваалцахад төвлөрсөн агуулгыг нийтэлнэ.

  • Шинэ фэйсбүкбүлэг нээгдсэн бөгөөд үүнийг олон нийтийн бүлэг болгож, Сүмийн мэдээ, шинэчлэлтийн талаарх мэдээллийг хүмүүст илүү үр дүнтэй хүргэх зорилгоор нээсэн. Энэ бүлэг нь“The Church of Jesus Christ of Latter-day Saints—Inspiration and News” гэсэн нэртэйбөгөөд хожмын үеийн гэгээнтнүүдэд хоорондоо нэгдмэл, харилцан холбоотой байх боломж олгохоор зориулагдсан болно.
  • Сүмийн@ChurchNewsroom хаягтай твиттэр бүртгэлийн нэр “The Church of Jesus Christ of Latter-day Saints”хэвээр байх ба олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хувьд Сүмийн мэдээ мэдээллийн үндсэн эх сурвалж байх юм.

Зөөврийн хэрэгслийн аппликэйшн: Сүмийн зөөврийн хэрэгслийн олон аппликэйшны нэр өөрчлөгдөнө. Тухайлбал: 

  • LDS Musicнь“Sacred Music” болно.
  • The Gospel Library аппликэйшны нэр өөрчлөгдөхгүй. 

Э-мэйл домэйн: Сүмийн ажилтнуудын болон Сүмийн ерөнхий удирдагчдын э-мэйл хаягт одоо ашиглагдаж байгаа @ldschurch.org  домэйны оронд @ChurchofJesusChrist.org-ийг ашиглах болно.

Ялангуяа дэлхий даяарх олон хэл дээр өөрчлөлт хийгдэх тул Сүмээс хийх олон ажил үлдсэн. Тэргүүн Зөвлөл хожмын үеийн гэгээнтнүүдээс болонбусдаас “өөрчлөлт хийгдэх явцад тэвчээртэй бөгөөд хүндэтгэлтэйхандахыг”хүсэв.