Азийн бүсийн удирдагчийн захиас

Тохинууллын ярилцлага

Утга учиртай, амжилттай тохинуулахын тулд удирдагчид илчлэлт бүхий тохинууллын ярилцлагыг даруухнаар, хайраар мөн Их Эзэнд итгэлтэйгээр удирдан явуулах ёстой. 

Ахлагч Тинн-Цүн Чан
Ахлагч Тинн-Цүн Чан

2018 оны 4-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид илүү шинэ мөн илүү ариун нандин тохинуулах арга хэрэгслийг танилцуулах гэж байна. Бид энэ ажлыг зөвхөн ‘тохинуулах’ гэж нэрлэх болно”1хэмээн зарласан. Бид энэ мөнх бус амьдралд байнгын илчлэлтээр удирдуулах мөн урамшуулагдах боломж байгаад баяртай байдаг. Тохинуулах нь бусдын хэрэгцээг мэдэж, санаа тавих явдал юм.Энэ нь Их Эзэний ажлыг хийж байгаа хэрэг. Бид Есүс Христийг төлөөлж, Түүний төлөөлөгчдийн хувьд эргэн тойрондоо байгаа хүмүүсийг харж хандан, өргөн дэмжиж, хүчирхэгжүүлэх нь онцгой боломж юм.Хариуд нь бид бусдын сүнслэг болонматериаллаг хэрэгцээг хангахын тулд Аврагчийн арга барилаар тохинуулснаар хүчирхэгжих болно.

Сүүлийн хэдэн сард би олон итгэлтэй гишүүнийг идэвхсанаачилга, урам зоригтойгоор бусдад тохинуулж байхыгажигласан.Олонтойрог, салбарт тохинууллын ярилцлага тохинуулагч ах нар болон санваарын чуулгын удирдагчдын хооронд эсвэл тохинуулагч эгч нар болон Халамжийн нийгэмлэгийн удирдагчдын хооронд үр дүнтэй явагдаж байна. Нөхцөл байдал бүрдсэн үед хамтрагчид хоёулаа ярилцлагад оролцох нь хамгийн зөв. Нүүр нүүрээ харан уулзах нь үргэлж тохиромжтой байдаггүй бол зарим ярилцлагыг утсаар мөн онлайнаар хийж болно. Тохинууллын ярилцлагыг ядахдаа улиралд нэг удаа хийж байх хэрэгтэй бөгөөд санваарын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн удирдагчид тохинуулагч ах, эгч нарын хамтралтай боломж гарах болгонд уулзаж байж болно.2


Тохинууллын ярилцлагууд үнэхээр амин чухал бөгөөд олон үеийн туршид бидний тохинууллын ажлын чанар, амжилт ололтын түлхүүр байх болно”

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны тайлбарласнаар,тохинууллын ярилцлагын зорилго бол дааж авсан гэр бүл, хүмүүсийнхээ сайн сайхны төлөө хамтдаа зөвлөлдөх явдал юм.3 Утга учиртай,амжилттай тохинуулахын тулд удирдагчид илчлэлт бүхий тохинууллын ярилцлагыг даруухнаар, хайраар мөн Их Эзэнд итгэлтэйгээр удирдан явуулах ёстой. Тайванийн Пингтунг гадасны Пингтунг тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Хуй-Чих Ли эгч“Үр дүнтэй тохинууллыг Ариун Сүнсний удирдамжийн дагуу явуулахыг шаарддаг. Ярилцлагын үеэр би Ариун Сүнсний нөлөөг гүн гүнзгий мэдэрч чаддаг бөгөөд Бурхан хэрхэн өчүүхэн зүйлсээр Өөрийн агуу ажлыг тохиолгон авчирдгийг ойлгон ухаарч чаддаг” хэмээн хэлжээ.

Олон итгэлтэй тохинуулагчах,эгч дааж авсан гэр бүл, хувь хүмүүстээтохирсон үйлчлэл үзүүлдэг гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Ийм тохинуулалд гэрт нь өөрийн биеэр очиж уулзах, утсаар ярих, үйлчлэл хийх, ганцаардаж буй нэгэнд хань болох, өвчтэй нэгнийг тайвшруулах, сүмийн үйл ажиллагаанд гишүүдийг урих, судраас хуваалцах, гишүүдийг залбирахад урамшуулах, гэрчлэлээ хуваалцах зэрэг нь багтдаг. Тохинуулагч ах, эгч нар бусдадэдгээр жижигбөгөөд энгийн үйлчлэлийгүзүүлэх замаардаруухнаар тохинуулсны дараа гайхамшиг тохиосоор ирсэн. Зовлонбэрхшээлдунд гишүүдийн итгэл хүчирхэгжсэнтөдийгүй идэвх султай гишүүд идэвхтэй болж, ариун ёслолын цуглаанд оролцож байна.Ажилгүй байсан гишүүд шинэ ажилтай болсон бөгөөд сүмийн үйл ажиллагаанд эргэн ирж оролцох болсон. Зарим гэр бүл идэвхтэй болж, ариун сүмийнлацдан холбохадислалуудыг хүлээн авсан. Залуу эрэгтэйчүүд бүрэн цагийн номлолд үйлчлэхээр бэлтгэж эхэлсэн бөгөөд ганц бие залуучууд бүрэн цагийн номлолдүйлчилсэн. Мормоны Номонд Алма хүү Хиламандаа“Өчүүхэн болон энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг”4хэмээн заасан. 

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон“Тохинуулагч ах, эгч нарт хийсэн үйлчлэлийнхээ талаар тайлагнах боломжийг олгох нь маш чухал. Тэд Аврагчийн арга барилаар хэрхэн харж хандан, зааж сургаж, тайтгаруулж, дэмжин тусалж байна вэ? Мөн санваарын болон Халамжийн нийгэмлэгийн удирдагчид мэдээлэл авч, тэргүүлэн удирдаж байгаа хүмүүсийнхээ нөхцөл байдал, хэрэгцээг ойлгож байх нь нэн чухал. Гэвч тохинууллын ярилцлага хийх нь тайлагнахаас хавьгүй илүү зүйл юм. Тохинууллын ярилцлагын үед удирдагчид мөн “зөвлөх, заах, бастохинуулах” ёстой.Тохинууллын ярилцлагууд үнэхээр амин чухал бөгөөд олон үеийн туршид бидний тохинууллын ажлын чанар, амжилт ололтын түлхүүр байх болно”2хэмээн заасан.

Тохинууллын ярилцлага

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчСунг Пи Хунг Сун эгч “Тохинуулагч эгч нартай ярилцлага хийсний дараа, би тэдний дааж авсан гэр бүлүүдийн нэгэнд тулгарч буй сорилтын талаар хэд хоногийн турш тунгаан бодсон юм.Тэгээд би тэр гэр бүлийн ээжийгХаламжийн нийгэмлэгийнбагшаар дуудах саналыг бишоптоохэлэх илчлэлтийгхүлээнавсан.Уг ээж одоо Халамжийн нийгэмлэгийн багшийн дуудлагад үйлчлэх болсноор гэр бүл нь Бурхантайилүү их эвлэрэх боломжоор адислагдсаар ирсэн. Тойргийн эгч нар ч бас түүний үйлчлэлээр дамжуулан адислагдсан” гэж хуваалцсан юм. 

Тохинуулал,тохинууллын ярилцлагууд бидний үйлчлэлдболон өдөр тутмын амьдралд биднийг удирдан залах Ариун Сүнсний өдөөлтийг даруухнаардагахад бидэндтуслах болно гэдгийг би гэрчилж байна. Бид Түүний арга барилаар хайр энэрэл, нинжин сэтгэл, тэвчээрээр бусдад тохинуулахүед Их Эзэнд итгэх бидний итгэл хүчирхэгждэг. Бид“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла”5мөн“Чи хөршөө өөрийн адил хайрла” 6гэсэн агуу хоёр тушаалыг дагаснаар“[Бид]түүний шагналыг, бүр энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно”7гэсэн амлалт бидэнд өгөгдсөн.

Тайлбар: Ахлагч Тинн-Цүн Чан

______________________________________

Тайлбар:

1 Рассэлл М.Нэлсон, “Тохинуулах нь,”2018оны 4-р сарын Ерөнхий чуулган. 

2 https://www.lds.org/ministering/ministering-interviews-videos/elder-christofferson-testifies-of-the-power-of-ministering-interviews?lang=eng

3 https://www.lds.org/ministering/ministering-interviews-videos/purposes-of-ministering-interviews?lang=eng

Алма 37:6-г үзнэ үү.

5 Матай 22:37-г үзнэ үү.

6  Матай 22:39-ийг үзнэ үү.

С ба Г59:23-ыг үзнэ үү.