Тэргүүн Зөвлөл Вьетнамын Шашны асуудал хариуцсан хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Phái đoàn từ Ban Tôn Giáo Chính Phủ Việt Nam gặp gỡ Đệ Nhất Chủ Tich Đoàn ngày 4 tháng Sáu năm 2019, tại Tòa Nhà Hành Chính của Giáo Hội.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл Вьетнамын Шашны асуудал хариуцсан хороо (ШАХХ) тэргүүтэй төлөөлөгчдийг мягмар гарагт хүлээн авч уулзав. Төлөөлөгчид Ютад хүрэлцэн ирж, мягмар гаргаас пүрэв гараг хүртэл Сүм, засгийн газар, шашны болон их сургуулийн удирдагчтай уулзлаа. Тэд Сүмийн Гэр бүлийн түүхийн номын сан, Халамжийн талбай, Хүмүүнлэгийн төв, Бишопын төв агуулах, Бригам Янгийн Их Сургууль зэрэг газруудаар зочилж танилцав.

“Бид Вьетнамын Шашны асуудал хариуцсан хороо, төрийн бусад албан хаагчидтай олон жилийн хамтын ажиллагааны харилцаатай байсаар ирсэн. Эдгээр чухал төлөөлөгч айлчлал хийж байгаа явдал нь энэхүү харилцааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж байгаад бид баяртай байна” хэмээн төлөөлөгчдийг дагалдан явсан Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В.Гонг Тэргүүн Зөвлөлтэй хийсэн уулзалтын үеэр хэлэв.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ву Чиен Танг (Хорооны тэргүүн), Нгуэн Хуу Туан (Дотоод явдлын яам), Нгуэн Дук Винх (ШАХХ-ны дотоод харилцаа хариуцсан захирал), Нгуэн Фонгг Тинх (ШАХХ-ны удирдах захиргаа ба стастик хариуцсан албаны дарга) болон Дао Нуй Сунг (ШАХХ-ны протестант урсгалыг хариуцсан мэргэжилтэн) нар байв.

ШАХХ-нь хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг ба түүний дотор Вьетнамын засгийн газрын агентлагийн хүрээнд Вьетнам дахь бүх шашны үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвшөөрөл олгох үндсэн үүрэгтэй.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хэлсэн үгэндээ Вьетнамд шашны эрх чөлөөг дэмжиж байгаад төлөөлөгчдөд талархлаа илэрхийлээд, дэлхийн улс орнуудад энэ эрх чөлөө ямар чухал болохыг онцлон цохов. Төлөөлөгчид мөн бат бөх гэр бүлийн нийгэмд гүйцэтгэдэг үнэлшгүй хувь нэмрийн талаар ярилцсан.

Ахлагч Гонг “Бат бөх гэр бүлүүд улс орныг хүчирхэг болгодог. Вьетнамын ард түмний болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн нэг нийтлэг шинж чанар бол гэр бүл, гэр бүлийн үнэт зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлдэг явдал юм” гэж хэлэв.

Танг дарга хууль хүндлэн дээдэлдэг гишүүдийн төлөө болон нийгэмд төдийгүй Вьетнамд Сүмийн оруулж буй олон эерэг хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийллээ.