Сэтгэлийн хандив Сэлэнгэ аймагт

Сэтгэлийн хандив Сэлэнгэ аймагт

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон сүмийн харъяа Дезерет Олон Улсын Энэрэлийн байгууллага Нярайн эндэгдлийг бууруулах төслийг Монгол улсын хэмжээнд олон жилийн турш амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд энэ 7 хоногт нийт 40 гаруй нярай хүүхдийн хөнжил, даавуу, гудас, хувцас зэрэг нийт 2 сая  төгрөгийн үнэ бүхий хэрэглэлийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт хандивлан өгөв.

Уг хандивыг Монгол дахь Үйлчлэлийн төвийн болон Дезерет Олон Улсын Энэрэлийн байгууллагын төлөөлөгчид гардуулан өгсөн бөгөөд Сэлэнгэ аймгийн Хөгжлийн Бодлогын Хэлтсийн Дарга Ч.Дэмбэрэлсайхан уг арга хэмжээнд оролцож сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ үеэр тэр өдөр төрсөн 2 эхэд өлгий гардуулан өгч сэтгэлийн дэм боллоо.

Сэлэнгэ аймгийн төвд байрлах Нэгдсэн эмнэлэг нь тухайн орон нутгийн хамгийн том эмнэлэгүүдийн нэг бөгөөд хөдөө, орон нутгийн алсагдмал газар оршин суугаа иргэдэд эмнэлэгийн үйлчилгээг найдвартай, илүү чанартай хүргэн үйлчилэхийн төлөө ажиллаж байна.