Гайхалтай үйлчлэл

Гайхалтай үйлчлэл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм өөрийн Дезерет ОУ-ын энэрлийн байгууллагаар дамжуулан дэлхий дахинд олон төрлийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлдэг билээ. Монгол улсад ч гэсэн мөн олон жилийн турш тасралтгүй том, жижиг олон төслийг хэрэгжүүлэх, тусламжийг тасралтгүй үзүүлж байдаг.

Саяхан Зүүнхараагийн Баян-Арцатын 9-р багийн Үйлчилгээний хэсэгт 10-20 жилийн туршид бий болоод байсан их хэмжээний хур хогийг Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллага, багийн иргэд болон олон нийтийн дэмжлэгтэйгээр цэвэрлэн, тээвэрлэснийг тус багийн засаг дарга Д.Хадбаатар баяртайгаар мэдэгдлээ. Нийт 0,3 га орчим газрын хур хогийг өглөөний долоон цагаас оройн долоон цаг хүртэл цэвэрлэхэд 356 м3 хог гарсан ба тэдгээрийг 3 ачааны машин, 3 пронтер машин 18 хүн оролцсон байна. Олон жилийн турш Зүүнхараагийн ард иргэдийн санааг зовоож, бухимдал үүсгэн, өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байсан их хэмжээний хогийг зайлуулснаар олон хүний сэтгэл тэнийсэн юм. Дезеретын тусламжийн үйл ажиллагаан цаашид ч үргэлжилсээр байх болно оо.