Сонгино Хайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хандив өгөв

Сонгино Хайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хандив өгөв

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн харъяа Дезерет ОУ-ын Энэрлийн байгууллагаас ээлжит хандив, тусламжийн үйл ажиллагаагаа явууллаа.

Өнгөрөгч 2014 оны 4-р сарын 3-ны өдөр тус байгууллагааас Сонгино Хайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт ойролцоогоор 14 сая 580 мянган төгрөгийн өртөгтэй хүчилтөрөгчийн гурван аппарат хандивлах ёслолын ажиллагаа болов. Уг аппаратуудыг ажиллуулснаар жилд нийт 3,600 хүүхдэд эмнэлэгийн тусламжийн үйл ажиллагааг үзүүлэх боломжтой болох юм.

СХД-ийн Хүүхдийн эмнэлэг нь Сонгино хайрхан, Баянгол дүүргүүдийн 0-16 насны хүүхдүүдэд үйлчилдэг бөгөөд эдгээр дүүрэгт 120 мянга гаруй хүүхэд амьдардаг. Тус эмнэлэг өдөрт 80 – 100 өвчтөнд үйлчилдэг ба тэдний хагас нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байдаг байна.

Хүчилтөрөгчийн аппарат нэн шаардлагатай байсан бөгөөд ялангуяа агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг хүйтэн сэрүүн өвлийн улиралд асар их хэрэгцээтэй байдаг. Эдгээр аппарат нь амьсгалын замын элдэв төрлийн хатгаа, амьсгал боогдох астма зэрэг өвчний үеүдэд хүчилтөрөгч шаардах бие махбодиудад асар их дэмийг өгөх болно.