Сургалтын төвд хандив өргөв

Сургалтын төвд хандив өргөв

 Саяхан бид 20 жил өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж буй “Амьдрах Ухаан” төвийнхөнд 10 оёдлын машин гардуулан өглөө. Тус ТББ нь гэр хорооллын залуучуудад амьдралд хөлөө олоход нь туслан дэмжих зорилгоор сургалт зохион байгуулдаг билээ. Мөн ДОУЭБ нь тус сургалтын төвийн мэргэжлийн тогооч бэлтгэх ангийг гал тогооны тоног төхөөрөмжөөр хангах болно. Залуусыг ур чадвар, мэргэжилтэй болгох тэдний үйлсэд хамтран ажиллах болсондоо бид баяртай байна.