П.Н Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлэгт хандив өглөө

П.Н Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлэгт хандив өглөө

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн харъяа  Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагааас П.Н Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлэгт саяхан 25,000 ам доллар буюу ойролцоогоор 45 сая төгрөгийн үнэ өртөг бүхий хараагүй болохоос хамгаалах,  харааг сэргээх нүдний торлог шилэнцрийн мэс заслийн ажилд зориулагдсан тоног төхөөрөмжийн багцийг хандивлалаа.

Өнгөрсөн 2012 онд 3-р эмнэлэгийн Мөнхзаяа эмчийг торлог шилэнцэрийн мэс заслыг Энэтхэг улсад сурахад Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллага  хүмүүнлэгийн төслөөр дэмжлэг үзүүлсэн бөгөөд одоо тэрээр тус эмнэлэгийн Нүдний тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. Дэзэрэт ОУ-ын энэрлийн байгууллага тус эмнэлэгтэй хамтран харааны бэрхшээлтэй тэдгээр олон хүнд багцуудыг хандивлаж байгаадаа баяртай байна. Цаашид энэхүү шинэ тоног төхөөрөмжөөр дамжуулан тус эмнэлэгийн шилдэг эмч нар Монголд олон хүнийг хараатай болгож, амьдралын баяр баяслыг мэдрэхэд нь туслана гэдэгт итгэлтэй байна. 

Дезерэт ОУ-ын энэрлийн байгууллага нь олон жилийн туршид Монгол улсын хэмжээнд төрөл бүрийн эмнэлэгийн тоног, төхөөрөмж хандивлах, нярайн эндэгдэл бууруулах, гүний худагжуулах, ногоо тариалах болон Англи хэл үнэ төлбөргүй сурах зэрэг олон төслүүдийг хийж, Монгол улсын хүн амыг бие даан амьдрах чадвартай болоход туслан төрийн болон хувийн байгууллага, иргэдтэй байнгын хамтран ажилласаар байгаа билээ.