11 дэх өдөр: Есүс хүүхдүүдэд үйлчилсэн шиг та ч мөн үйлчилж чадна

11 дэх өдөр: Есүс хүүхдүүдэд үйлчилсэн шиг та ч мөн үйлчилж чадна

Танилцуулах хэсэг

Бид энэхүү Христийн мэндэлсний баяраар өлгийтэй нялх хүүхдийн талаар бодож байхдаа “Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр” хэмээн шавь нартаа хэлсэн, нас бие гүйцсэн Аврагчийн үйлдлийн талаар эргэцүүлэн бодож болох юм. Тэр хүүхдүүдэд цаг зав гаргасан байхад бид ч гэсэн гаргаж чадна.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Хүүхдүүдээсээ гэр бүлээрээ залбирах талаар юу бодож байгааг асуу.
  • Христийн мэндэлсний баярын бэлэг болгон хүүхдийнхээ өрөөнд тавих Есүс Христийн зураг худалдаж ав. Хүүхдэдээ тэднийг гэсэн Аврагчийн хайрын талаар заа.
  • Долоо хоногийн нэг үдэш зөвхөн хүүхдүүддээ болон өөртөө зориулан цаг зав гарга. Санааг (https://www.lds.org/children/resources/type/fhe-ideas?lang=eng)-ээс ол.

Оролцож болох өөр арга замууд

  • Сайн дурын гэрийн багш болж, тухайн газрынхаа оюутан сурагчдад заа.
  • Хүүхдүүдтэйгээ хамт Есүс Христ хүүхдүүдэд хэрхэн хандаж, тэднийг хайрладаг байсан тухай өгүүлсэн Марк 10:13-16-г унш.
  • Хүмүүжлийн доголдолтой хүүхдүүдийн хүмүүжүүлэгч багш болохоор бүртгүүл.
  • Хүүхдүүдтэйгээ ганцаарчилсан болзоонд явахаар эсвэл үйл ажиллагаа хийхээр төлөвлө.
  • Хүүхэд, ач зээ, дүү нартаа шинэ ур чадвар заа.
  • Унтахынхаа өмнө залбирахыг хүүхдэдээ заа.
  • Гэр бүлээрээ хамтдаа оройн хоол идэхийн тулд чадах бүхнээ хий.
  • Сургуулийн бүсэд автомашинаар орж ирэхдээ хурдаа сааруулж байх шийд гарга.
  • Хуанлиа нээгээд (SMART LINK: Ухаалаг утсан дээрх хуанлигийн хэрэглээний программыг нээх), хүүхдүүдтэйгээ ганцаарчлан уулзах цагийг хуваарьтаа оруул.

Судар

MAРK 10: 13-14

13. Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тул Түүн уруу хүүхдүүдээ авчирч байлаа. Харин шавь нар тэднийг зэмлэв.
14. Есүс үүнийг хараад, уурлаж шавь нартаа
-Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм.



Товч хэсэг

БИ ХҮҮХДҮҮДЭД ТУСАЛНА

БИ ХҮҮХДҮҮДЭД ТУСАЛНА